А.Гансүх нарыг энэ сарын 29-нд шүүнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 23

Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр гарсан шүүхийн энэхүү шийдвэрийг А.Гансүх нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Прокурорын байгууллагаас эсэргүүцэж,  нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хандсан билээ. Ингээд давж заалдах шатны шүүх нийслэлийн Прокурорын газрын эсэргүүцлийг өнгөрсөн мягмар гаригт буюу зургадугаар сарын 20-нд хэлэлцэх  байсан ч сонгуулийн дараа болгож хойшлуулжээ.  Учир нь, яллагдагчаар татагдсан А.Гансүх нарын зарим хүн өмгөөлөгчөөсөө татгалзсан байна.

Одоо хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж эсэргүүцсэн прокурорын хүсэлтийг зургадугаар сарын 29-ний өдөр хэлэлцэхээр товлоод байгаа аж. 

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг улс төртэй холбон хүлээж авах хэсэг байна.  Тэдэнд “Сонгуулийн дараа гурван нэр дэвшигчийн хэн сонгогдохоос хамаарч А.Гансүх нарыг буруутгах эсэх нь шийдэгдэнэ” гэсэн хардлага бий.

 Сануулахад, “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ бусдын эд хөрөнгийг мэхэлж авсан, завшиж үрэгдүүлсэн, төрийн албаныхан эрх мэдлээ урвуулж, албан үүрэгтээ хайнга хандан, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж А.Гансүх нарын таван хүнийг хуулийнхан буруутгасан билээ. Сайд асан А.Гансүхээс гадна өмнөх Засгийн газрын үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” ТӨХК-д төсөл хариуцсан хэлтсийн дарга асан А.Зориг, БНСУ-ын “SCTECM” компанийн захирал Ли Жон Ёл, ажилтан Гу Дун Хён нарт  Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн юм. Хэргийн мөрдөн байцаалт  дуусч, прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэн  өнгөрсөн гуравдугаар сард /2017.03.29/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.   Гэтэл А.Гансүх нарын  таван хүн холбогдох  эл хэргийн анхан шатны шүүх хурлыг хийлгүйгээр, мөрдөн байцаалтад буцаасан билээ. Үүний дараа нийслэлийн Прокурорын газрын прокурор Б.Хурц, Б.Дэндэвдорж нар хэргийг мөрдөн байцаалтад буцаасан буюу  өнгөрсөн тавдугаар сарын 12-ны өдөр  гарсан шүүхийн захирамжийн эсрэг эсэргүүцэл бичсэн юм.

Нийслэлийн Прокурорын газраас А.Гансүх нарын хэргийг Эрүүгийн хуулийн 148.4, 150.3, 263.2, 272.2-оор зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байжээ.

Яллагдагчдын өмгөөлөгчөөр С.Баясгалан нарын 11 хүн ажиллаж байна. Харин давж заалдах шатны шүүх хурал дээр зарим яллагдагч өмгөөлөгчөөсөө татгалзаж, хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ahmad(103.26.193.249) 2025 оны 03 сарын 13

UURHAIN NOOTSIIG YAG ONOJ TOOTSOOLJ CHADDAGGUI TAAMAGLAJ TOOTSOOLDOG GEJ YARDAG ERDENET UILDVER ANH ASHIGLALTAND OROOD ASHIGGUI AJILAJ BAIGAAD SUULDEE ASHIGTAI AJILASAN GEDEG YUM BILEE

1  |  0
sanaa (46.236.77.248) 2025 оны 03 сарын 13

pisda nuud 11 umguulugchtei aan estoi buudaj almaar bna shuu edniig

1  |  0
зочин(202.179.25.233) 2025 оны 03 сарын 13

яагаад ганцхан Гансүхийн гэж , Гансүх ХБаттулгын дор ажиллаж заавар тушаалын нь биeлүүлж байсан биз дээ, Гэтэл тушаал биeлүүлж ажилласан хүн яахлаараа буруутаж Баттулга гэм зэмгүй нэр дэвшээд явдаг байнаа, Ёстой шударга бус юмаа, Баттулгатай ажиллаж байсан , чадалтай , мэдлэг мэргэжилтэй залуучууд бүгд буруутан болж зарим эх нутагтаа ч амьдрах эрхгүй болсон бсз д

1  |  0
Иргэн(66.181.178.168) 2025 оны 03 сарын 13

Ганц амьдралыг ингэж хүн харах царайгүй өнгөрөөх гэж ядуу өссөн байж болно хичнээн их шуналтайн хайран амьдрал энэний оронд жолоочоо хийгээд олсноороо амьдарсан эцэг нь жаргалтай

1  |  0
иргэн(202.179.26.244) 2025 оны 03 сарын 13

Гансүх нарын хэргийн гол эзэн нь Х.Баттулга шүү дээ одоо ерөнхийлөгч болоод нуувчинд ххамгаалалтанд орох гээд амь тавих шахаад явж байна.Баттулга шиг хөрөнгөтэй баян хүнд монголын хууль үйлчилдэггүй юм байнаа.Харин мөнгөгүй,бяр муутай энгийн иргэдэд мундаг шүүх болж харагдана.АН Баттулгаа айгаад ерөнхийлөгчид дэвшүүлэн зайлуулах бодлогоо хэрэгжүүлнэ гэж горьдвоо.

1  |  0
Дурак(202.9.42.2) 2025 оны 03 сарын 13

Женкогийн 3 туслах 250сая доллар идээд гадаадруу дүрэвсэн. Ер нь заль хулгайгаар баяжсан нөхөршдэ. Хагаралдан бутаргагч хорыг бол наыруулдаг гарда. Намынхандаа нэр нүүргүй болцон. Ямартаа л дагаж бга нөхөд нь ... бгаздэ өрөвдмөөр.

1  |  0
Top