АНУ-ын Коннектикут муж улсын Стэнфорд хэмээх тансаг хороололд хувийн орон сууц шатаж таван хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Байшинд 47 настай Мадонна Бэджер гэгчийн гурван хүүхэд өвөө эмээтэйгээ хамт байж байгаад нас барсан аж. Мадонна Бэджер гэгч нь АНУ-даа олны танил болсон менежер, Нью Йоркийн “Badger and Winter” компанийг үүсгэн байгуулагч юм байна. Аврагчид түүнийг болон найз залууг нь аварч чадсан байна. Харин түүний 10 настай охин, долоон настай ихэр хөвгүүдийн амийг аварч амжаагүй аж. Мадонна Бэджер байшингаас гарсныхаа дараа буцаж орохыг оролдон “Миний бүх амьдрал тэнд байгаа шүү дээ” хэмээн өрөвдөм хоолойгоор гасалж байсан гэж хөрш Мангано нь өгүүлсэн байна. Таван унтлагын өрөө бүхий уг тансаг харшийг тэрбээр өнгөрсөн жил 1,7 сая ам.доллараар худалдаж авч байсан аж. Түүний эзэмшдэг “Badger and Winter” компани Proctor & Gamble, CoverGirl, A / X Armani Exchange, Emanuel Ungaro, Vera Wang зэрэг нэр хүндтэй компаниудтай хамтарч ажилладаг гэнэ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 10 )
Setguulchdiin bolovsroliin hemjee neg iimerhuu.
huurhii duu osoldson ildsen nuh hun
garchig n bol ooroo shatchihsan yun baina gehdee daraa n orilood l ene Togoldor gej yamar hun bainaa
Сэтгүүлч нар өөрсдийнхээ бичсэн юмыг хянадаг юм боловуу Энэ гарчиг гээд,,,,,
tend byh amdral baigaa geed ed zuildee haramsaad , dotor ni shataj baigaa yr hyyhed ezgee boddoggui teneg amerikuud
Yu erguuted bga p.danuud we ta nart zoriulj orkuudin heleer bichih yostoi yu teneg malnuuda oilgomjtoi zov l bichsen bna malnuud heruulii don tussan tsus ni oirtson malnuud
гарчигнаасаа эхлээд л галзуу
Ene niitlelee unschihaad tavidaggui yum uu yu niitelsnee haraach galzuu hunii odriin temdeglel shig.
Самар идэхгүй ойлгоход бэрх юм бна