ЮНЕСКО болон Япон улсын ЗГ-ын ивээл дор хэрэгжиж буй “Joint Global Multi-Nation Birds (JGMNB) төсөл нь сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах ОУ-ын төсөл юм.
Төслийн хүрээнд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш улсын 5 хиймэл дагуулыг "SpaceX” компанийн “Фалкон 9” пуужингаар АНУ-ын Флорида муж дахь Кеннедигийн нэрэмжит сансрын буудлаас манай орны цагаар 6 сарын 4-ний өглөө 05 цаг 07 минутад амжилттай хөөргөсөн билээ.
Монгол Улсын анхны хиймэл дагуул "Мазаалайг" МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар бүтээжээ. Сap орчмын дараа ОУ-ын сансрын станцаас салж өөрийн тойрог замд орж үүргээ гүйцэтгэж эхлэх “Мазаалай” хиймэл дагуул өдөрт 5-6 удаа Монгол Улсын газар нутаг дээгүүр явах бөгөөд 400 км-ийн өндрөөс өндөр нягтаршилтай камер ашиглан дэлхийн болон эх орныхоо зургийг 100 метрийн нарийвчлалтайгаар сансраас хэсэгчлэн авч илгээхийн зэрэгцээ үндсэн 4 туршилт гүйцэтгэх юм. Мөн 437MHz давтамжтай радио долгионоор дуут дохио болон Монгол Улсын Төрийн Дуулал сансраас эгшиглүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )