Хэд хоногийн өмнө Хэнтий, Төв, Булган аймагуудад түймэртэй байсан. Өнгөрсөн шөнийн үргэлжилсэн борооноор дээрх түймэрүүд унтарчээ.
Булган аймгийн хувьд гурван ч суманд түймэр ассан. Төв аймгийн Эрдэнэ сум Асралт хайрхан гэдэг газар зургаадугаар сарын 12-нд түймэр гарсан. Түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн алба хаагч нар ажиллаж цурманд оруулаад байсан юм. Тэгвэл үргэлжилэн орсон борооноор Төв аймгийн Эрдэнэ сум Асралт хайрхан орчимд гарсан түймэр бүрэн унтарсан байна.
Н.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )