Ханхүү Харри Меган Марклд гэрлэх санал тавив уу

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 20

Британийн ханхүү Харри жүжигчин Меган Марклтай үерхээд жил орчим болж байна. Тэднийг удахгүй хуримаа хийх гэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлэх болсон. Харригийн эмээ хатан хаан Элизабета тэдний гэрлэлтийг зөвшөөрсөн гэсэн яриа байгаа билээ. Тэд энэ ондоо багтааж сүй тавихаар болсон байж ч магадгүй гэнэ.

Харин ханхүү найз бүсгүйдээ сүйн бөгжөө барин албан ёсоор гэрлэх санал тавих үлдээд байв. Тэгвэл Харри Меганд алмаазан шигтгээтэй алтан бөгж бэлэглэсэн байна. Гэхдээ энэ нь сүйн бөгж мөн эсэх нь мэдэгдээгүй байгаа талаар “Glamour” сэтгүүл мэдээлжээ.

Харри энэ жил 32 нас хүрсэн бол Меган 35 настай билээ. Жүжигчин бүсгүй өмнө нь гэрлэж байсан юм. Энэ нь Их Британийн ханхүүтэй гэрлэхэд нь саад болж болох ч Харри Меганыг л сонгож байгаа бололтой.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(112.72.8.142) 2017 оны 06 сарын 21

ee dee naad Megan chn demii dee bi tanina 1 udaa uulzaj baisan. bas ih sonsoj baisan ih l yavdaltai huuhen dee gehde orondoo bol uneheer sain. Yaay bas l balaig n avna da. Bi haaya dahiad uulzmaar sanagdaj sanagalzdag l yum. Gehde hatan haanii ber bolchuul minii rating usuhnee. Hatan haanii bertei untsan geel yarihad bol bas l yaaay manai ataarhuu orkuud shees n goojino do minii boovnoos irj adis avtsgaa hahahahahahaha

0  |  0
Top