Сэрэмжлүүлэг: Зарим замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 20

Өнөөдөр гадаа бороо ихтэй, үер усны эрсдэл өндөр байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нутаг "E mart" худалдааны төвийн уулзвар, Сүхбаатар дүүргийн нутаг 100 айлаас хойш Иргэний бүртгэлийн ерөнхий газар хүртэл, мөн 100 айлаас зүүн тийш Сэлэнгэ зочид буудал, 10 дугаар хорооллоос I хороолол, арын зам дагуух авто зам, Саппоро төвийн уулзвараас Хорооллын эцэс, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүмийн уулзварын авто замуудад их хэмжээний ус тогтосны улмаас хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал бий болж байна. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах "Нүхэн гарц"-наас Дунд голын салдаг уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан болохыг мэдэгдье. Иймд эрхэм жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, явган зорчигч иргэдийг хүндэлж зорчихыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsomo(202.9.41.106) 2025 оны 03 сарын 13

1han borond l suireh uymdaa ub min olon hongoor orwol yaahweeeeee..... 76 minee

1  |  0
Top