Олон улсын мэдээллийн Ройтерс, Ассошиэтэд пресс агентлаг ӨАБНУ-ын экс Ерөнхийлөгч Нельсон Манделагийн гэрийг нууц камерын тусламжтайгаар зургаан жилийн турш тагнаж байжээ. Dispatch Online энэ талаар мэдээлсэн байна. Өмнөд Африкийн хэвлэлд бичсэнээр, дээрх камеруудыг удирдагчийн гэрт нутгийн бага ястан Нокванеле Бализулу гэгч суурилуулсан болох нь тогтоогдсон гэнэ. Нэр холбогдсон агентлагууд энэ талаарх асуултад хариулахаас татгалзаж байгаа юм байна. Орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч Мзукиси Фатйелагийн хэлснээр камерууд Нобелийн шагналтны гэрийн ойр орчимд суурилагдсан байсныг нь хурааж авсан гэнэ.
C.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )
buh tehnolog avtomat bolson tsagt shinjleh uhaan togs boloh tsag irne