Нийт сонгогчдын 32 хувь хэнд санал өгөхөө шийдээгүй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан нэр дэвшигчдийн болон намын рейтенг тодорхойлох зорилгоор Стратеги академаас иргэдийн дунд анкетийн аргаар судалгаа явуулжээ. Судалгааны дүнг тус академийн дэд захирал Ц.Заяхүү, менежер М.Оргил нар өнөөдөр танилцууллаа. Судалгааг энэ сарын 5-наас 12-ны хооронд зохион байгуулахдаа нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 96 сумын 12750 хүнийг хамруулсан байна. Улс төрийн аль намыг дэмжиж байна вэ гэсэн асуултад нийслэлд судалгаанд оролцогчдын 28.5 хувь нь Монгол Ардын Нам, 22.3 хувь нь АН, 6.5 хувь нь МАХН, 42.8 хувь нь аль ч намыг дэмждэггүй хэмээн хариулжээ. Харин орон нутагт 38.7 хувь нь Монгол Ардын Нам, 26.7 хувь нь АН, 8.1 хувь нь МАХН-ыг дэмждэг гэсэн бол 26.5 хувь нь нам бус гэж хариулсан байна. Эдгээр дүн мэдээг нэгтгэвэл улсын хэмжээнд 33.6 хувь нь Монгол Ардын Нам, 24.5 хувь нь АН, 7.3 хувь нь МАХН-ыг дэмжиж байна. 

Судалгаанд оролцогчдын 29.3 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаа бол 22.8 хувь нь Х.Баттулга, 15 хувь нь С.Ганбаатарт санал өгнө гэсэн байна. Харин дийлэнх буюу 32.8 хувь нь аль нэр дэвшигчид саналаа өгөхөө шийдээгүй гэжээ.  Аль намын нэр дэвшигчийг дэмжиж байгааг нийслэл болон орон нутагт гэж ангилахад аль алинд нь Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд тэргүүлсэн байна. 

Судалгаанд оролцогчдоос хэрэв маргааш сонгууль болбол та саналаа өгөх үү гэж асуухад 78.7 хувь нь “тийм” гэж хариулсан байна. Мөн тэд Монгол Улсын Ерөнхийлөгч улс орны дотоод нөхцөл байдлыг судалж шийдвэр гарган ажилладаг, туршлагатай, зарчимч, тууштай, мэдлэг боловсролтой хүн байх ёстой гэсэн байна.  

Ю.Сүрэн

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
санал өгөхөөс татгал(202.9.42.59) 2025 оны 03 сарын 13

хоёр худалч, луйварчин, нэг хошгоруулагч байхад хэнд нь гэж өгөх вэ дээ

1  |  0
ДАЙН БОЛНО ШУДАРГА Б(66.181.179.70) 2025 оны 03 сарын 13

луйвар нэг талыг баьсан ил байн ман ийм байх есгүй энхболд гарвал ДАЙН БОЛНО АНХААР ЛУЙВАРЫН СОНГУУЛЬ ТОДОРХОЙЛ БОЛНО

1  |  0
МӨНГӨНИИ ШҮҮЛТҮҮР (66.181.179.70) 2025 оны 03 сарын 13

ЕСТОЙ ХУДЛАА НЭГ ТАЛЫГ БАРЬСАН СУДЛГАА БАЙНА ЯГ ШД 60Н ТЭРБУМ ЛАЛАРУУД ЮУ БЭ? МАН Ы БӨГС ДОЛООГЧ МӨНГӨ АВСАН Л БАЙНА ЭНЭ СУДАЛСАН НӨХӨДҮҮД ШУДАРГА БИШ БАЙНА ХЭЗЭЭЧ БОХИР ХУЛГААЧИД ТЭРГҮҮЛЭХ ЕСГҮЙ ХУУЛЬ БУС ЛУЙВАР ШҮҮЛТ БАЙНА ХУДЛАА

1  |  0
turdd(75.34.165.214) 2025 оны 03 сарын 13

Ene songuul har songuul bolj ba an bolobsrolgui Bohir Hun debshuulj hagral zevuutsel diagonal Mongold bii bolgoloo jenkogiin songuuld magnai uaynga baasan abgai munhbaysagalan hero trencher UST shulam genden humus ajilj baigaa Ni 7sariin 1 des auyltai baidal uuseheer ba Jenkogiin gart huuli tsagdaagiin ihenh hunuus uilchildeg ene bol bur auyltai

1  |  0
Top