Натали Портман: Эмэгтэй хүн муухай харагдах ёсгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 17

“Хар хун” киноны од, эрэлттэй жүжигчдийн нэг Натали Портманы тоглосон “Planetarium” кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Гэхдээ тэрбээр “ELLE” сэтгүүлд киноныхоо талаар ярихыг хүссэнгүй, хувийн амьдралынхаа талаар нуулгүй ярьжээ. Натали, түүний нөхөр Бенжамин нар хуримаа яагаад нууцаар хийсэн тухайгаа жүжигчин бүсгүй “Гэр бүлээ хамгаалж, гэр бүлийн аз жаргалаа бусадтай хуваалцахыг хүсээгүй" гэсэн байна.

Хоёр дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа Натали эмэгтэй хүн муухай харагдах ёсгүй гэж боддог учир бие галбир, гоо сайхандаа ихэд анхаарч, сайхан харагдахаар хичээж байгаа аж. Бүжигчин нөхөртэй тэрбээр хоёр хүүхдээ урлагийн хүн болгохоос татгалзахгүй гэнэ. “Хар хун” кинонд тоглох үеэрээ учирч, гэр бүл болсон Натали, театрын балетчин Бенжамин нар хүү, охин хоёртой билээ. 


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top