Зуд, түймэртэй тэмцэх төсөл хэрэгжинэ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 16

Монгол Улсын Засгийн газар “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай буцалтгүй тусламжийн гэрээ байгуулсан билээ. Уг төслийн санхүүжилт болох гурван сая америк долларыг Япон улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах Японы Сангаар дамжуулан гаргаж байгаа юм.

Үндэсний болон орон нутгийн байгууллага, багийн иргэдийн зуд болон ой, хээрийн түймрийн эрсдэлийг удирдах чадавхийг бэхжүүлэх зорилготой тус төслийн нээлтийн семинар өнөөдөр ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвд эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Дэклан Магги, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын байгаль орчны мэргэжилтэн, хатагтай Шабано Тирмизи болон төсөл хэрэгжих дөрвөн аймгийн Онцгой байдлын газрын холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu