Улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 80 удаа, нийт 96 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байдалтай байгаа. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хоёр түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд нэг, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд тус бүр 1 түймэр, Булган аймаг Тэшиг суманд нэг түймэр, нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт нэг, Хан-Уул дүүрэгт хоёр нийт улсын хэмжээнд нийт есөн түймэр гарчээ.
Улсын хэмжээнд гарсан 96 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 1738 албан хаагч, 193 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 183 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 150 албан хаагч, наймавтомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, хоёр автомашин, орон нутгаас 2793 иргэн, 307 автомашин, 44 мотоцикль тус тус дайчлагдан нийт 4900 хүн, 523 автомашин, 51 мотоцикль, техник хэрэгсэл, 151 морьтойгоор ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий.
Мөн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” хувьцаат компанид өчигдөр 20 цаг 46 минутад гал гарч, шатаж эхэлсэн билээ. Галыг унтараахаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги болох 12 ангийн 150 гаруй албан хаагч, гал унтраах шуурхай албаны 31 автомашин бүхий л бүрэлдэхүүнээрээ ажилласан. Галын тархалт их, барилга байгууламжийн талбай том, дээвэр нь шилэн хөвөн, хар цаас, мод гэсэн шатамхай материалаар хийгдсэн тул галын тархалт эрчимтэй явагдаж, галыг бүрэн унтраахад хүндрэлтэй байсан гэдгийг албаны хүмүүс онцолж байсан юм. Улмаар албан хаагчид 10 цаг тасралтгүй ажилласны үр дүнд өглөөний 05.00 цагийн орчимд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраасан билээ.
Дээрх үйл явдал нь Онцгой байдлынханы техник хэрэгслийг шинэчлэх ёстойг сануулж байна гэхэд хилсдэхгүй. Нэг том хэмжээний гал гарахад Нийслэлийн онцгой байдлын 150 гаруй албан хаагч 10 цаг тасралтгүй ажилласны үр дүнд арайхийж унтрааж байна. Энэ нь манай Онцгой байдлынхны хэрэглэж буй техник хэрэгсэл хангалттай хэмжээнд байж чадахгүй байгааг харууллаа.
Өмнө нь Шангрила, Нарантуулд худалдааны төвд гал гарахад техник хүрэлцэхгүй байгааг албаныхан онцолж л байсан. Хэрэв Онцгой байдлын технникийг шинэчлэхгүй бол дахин ийм үйлдэл давтагдахад албан хаагчид бүрэн бүрэлдэхүүүнээрээ дүрэлзсэн галтай нүүр тулах биз ээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
TER ENKHBOLD DURAK C HINI KHONOGIIN TERBUM TUGRUGUUR NISDEG TEREG TUREESLEEDEG GEE BIZ DEE , KHARAAL IDMER
Онцгой нэртэй л болохоос өөр онц юмгүй хэцүү газар шүү.Энэ сайхан залуус л тэр техник хэрэгслийг орлох юмдаа.Дарга нар нь болохоор баяжаад л байдаг,жинхэнэ албан хаагчдад гартаа барих багаж хэрэгсэл,ажиллагаанд өмсөх олигтой хувцас ч байхгүй л байгаа шүү дээ.офист суудаг нягтлан. хүний нөөц.элдэв нэртэй мэрэгжилтнүүд нь жинхэнэ баатруудаас илүү их эрх ямба эдэлж байгаа.энэ бүх бохир зүйлийг цэвэрлэж,жинхэнэ ажил албаа гүйцэтгэж байгаа хүмүүсээ анхаарах цаг аль эрт болсоон.