Н.Номтойбаяр: Тэтгэвэр нэмэхэд 150 тэрбум төгрөг зарцуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 14

Монгол Улсын их хурлын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тэтгэвэр тэтгэмж, төсөвтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар санхүү эдийн засгийн хувьд хямралтай, маш хүнд байдалтай засгийг хүлээж авсан. Засгийн газар байгуулагдаж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс тодорхой зарим шийдвэрийг авсны үр дүнд эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч эхэлсэн. Төсвийн орлого өмнөх дөрвөн жилийнхтэй харьцуулахад нэмэгдсэн. Төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр цалин, тэтгэврийн асуудал хөндөгддөг. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндсэн хороо хуралдаж 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс тэтгэврийг нэмэх, бага тэтгэвэр авч буй иргэдийн тэтгэврийг өндөр хувиар нэмэх, өндөр тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийг бага хувиар нэмэх ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Мөн цалин нэмэгдэх асуудал чухлаар тавигдаж байна. 2013 оноос хойш цалин огт нэмэгдээгүй. Улмаар иргэдийн худалдан авалт буурч, аж ахуй нэгжийн бизнесийн цар хүрээ буурсан. Хүн амын орлогын 86 хувийг тэтгэвэр, тэтгэмж бүрдүүлж байна. Эдийн засагт ногоон гэрэл асч, эерэг үзүүлэлт гарахын хэрээр төсвийн алдагдлыг бууруулах зорилго тавьж байгаа. Урьдчилсан байдлаар 150 орчим тэрбум төгрөгөөр тэтгэврийг нэмэх шийдвэр гарсан.

Цалин нэмэхэд нэг анхаарч үзэх зүйл байна. Өнөөдрийн байдлаар 186100 төрийн албан хаагч бий. Тэгэхээр цалин нэмнэ гэхээсээ илүүтэй гурван сая гаруй иргэнд үйлчилгээ үзүүлэхэд хэчнээн төрийн албан хаагч байх шаардлагатайг тооцоолж гаргасан. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд энэ тооцоо баланс алдагдаж эхэлсэн нь ажиглагдаж байгаа. Тухайлбал, Монгол Улсын хүн ам 2,9 сая байхад төрийн албан хаагчийн тоо 150000 байж болоод байсан. Гэтэл хүн амын тоо гурван хувиар өсөхөд төрийн албан хаагчийн тоо 22 хувиар нэмэгдсэн. Ийм бодлогогүй, тооцоогүй байж болохгүй. Улсын төсвийн 25 хувийг 1861000 төрийн албан хаагчийн цалингийн урсгал зардалд зарцуулагдаж байна. Үүний улмаас төр ямар ажлыг аж ахуй нэгж, төрийн бус байгуулагд даалгахуу гэдэгт судалгаа хийх болно. Улмаар төрийн албан хаагчдыг цомхтгоно. Хэчнээн төрийн албан хаагч халагдах нь одоогоор тодорхойгүй. Судалгааг энэ долоо хоногтоо багтааж хийнэ. Төрийн албан хаагчдыг цомхон бөгөөд чадварлаг болгох юм. Цалинг 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс нааш нэмэх боломж байхгүй. Гэхдээ эдийн засаг сайжрахын хэрээр цалинг нэмэх бодлого баримтална" хэмээлээ.

 Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.41) 2025 оны 03 сарын 13

Терийн данхар том бутцийг 20012 оны сонгуулийн дараагаар л бий болгочихсон.АН-ынхан еерсдийн байр суурийг бэхжуулэхийн тулд терд зутгэж байсан мэдлэг чадвартай боловсон хучнуудийг хоморголон халаад, юу ч мэдэхгуй еерсдийн гар хел бологчдыг терийн албанд чихсэн. Тэр чанараараа терийн алба сулбайж доройтсон гэхэд илуудэхгуй байх! Мэдлэг чадваргуй, еерсдийн цунх тор баригчдыг дэндуу олноор нь терийн албанд оруулаад, 10 жил байтугай 3-4 жил ажиллаагуй хумуустээ терийн албанд он удаан жил ажилласан хунд олгодог тэтгэмжийг егч байсан гэдэг нь тодорхойшуу!

1  |  0
Mongoliin ard tumen(172.58.40.201) 2025 оны 03 сарын 13

Ene gulug uuriinhuu karmaanaas gargahguigee medeed duraaraa hutsah uim. Zugeer ard tumnees hulgailsan munguu butsaaj uguud 4n hanatai geree bariad amidar. Chamd zuleg bol oldohgui.

1  |  0
xen bdgiin(27.123.214.126) 2025 оны 03 сарын 13

Yoshoi xuts gj xelne dee ard tvmen zvgeer 1 xogolmoriin dood xemjeenii tsalingaa awaad bolood b.A gj bodoo yu yostoi sanasanii garz za. Ta nar zvgeer shireenii ard suuchixaad 3 say tsaligaa awaad bj b.A gej bodoo yu, ard tvmen olon jil duugai yawlaa odoo chadaxgvi shvv

1  |  0
Zochin(66.181.165.91) 2025 оны 03 сарын 13

Ene mal hamaagui chalchignaj baigaad M.Enhboldooroo sor zalah nee gej. Iim malnuudiig toriin erhend gargah hereg bna uu

1  |  0
Залуу(150.129.140.228) 2025 оны 03 сарын 13

Энэ хэдэн нохдууд намын даргынхаа эсрэг ажиллаж байна даа , ямар ч ухаангуй сайд байгаад яг сонгуулийн омно хумуусийг , ялангуяа торийн албан хаагчдыг хална гэж ярьж байдаг. Хн.чи мал минь данхар бутэц байгаа гэдгийг чамаар хэлуултгуй бугд мэдэж байгаа, ярих нь зов боловч яавч цаг нь биш шуу

1  |  0
Top