Далласт 42 настай эцэг эх хоёр хүүгээ усгүйгээр өрөөнд нь хорьж шийтгэснээр амь насыг нь хөнөөжээ.
Эцэг Майкл Жемс, түүний хойд эх Тина Мариа Алберсон нар хүүг томоотой байлгахын тулд ус, идэх юм өгөлгүйгээр, агаар муутай өрөөнд таван хоног хорьсон аж. Хүүгийн бие нь муудсаар тавь дахь өдрөө амиа алдах дээрээ тулсан байна. Энэ үед түүний эцэг эх нь 911 дуудан Далласын эмнэлэгт хүргэжээ. Хүү эмнэлэгт ирээд удалгүй нас барсан байна. Эцэг эх хоёр хэлэхдээ "Эхлээд бие муу байгаа болж жүжиглэж байна гэж бодсон" тухайгаа цагдаад мэдүүлжээ.
Тус өрөөнд нь агаар маш муу, дээрээс нь агааржуулагч, сэнсний аль нь ч байгаагүй аж. Хүү эцэг эхээсээ ус өгөхийг нийлээд гуйсан авч, жаахан ч өгөөгүй байна. Жоннатан хүү дахин хойт ахаасаа тусламж гуйсан ч ах нь шийтгэл амсахаас айн халгаагаагүй аж.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )
энэ америкчууд гэж баахан хэвийн бус хүмүүс байнаа хүүхэд битгий хэл том хүн 5 хоног усгүй байж чадахгүй дээ ... ийм болохоор нь хүүхдэд хүч хэрэглэж болохгүй,хүүхдэд хамаагүй ойртож болохгүй энэ тэр гээд хүүхдийн талаар янз бүрийн хууль гардаг байх даа. шал тэнэг юмнууд