Замын цагдаа хар тамхины борлуулагч байсан уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 13

Цагдаа хүн. хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдсон талаар мэдээлэл байна. Тодруулбал,  Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн Замын цагдаагийн тасгийн албан хаагч Б нь хар тамхи хэрэглэж байхдаа Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчдад өнгөрсөн сарын 30-ны өдөр баригдсан байна. Б-г мансууруулах бодис хэрэглэн хууль зөрчсөн учраас  ажлаас нь түр чөлөөлөн 461 дүгээр ангид цагдан хорин, Улсын мөрдөн байцаах газраас эрүү үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Мөн Сэжигтэн түүнийг баригдах үедээ хар тамхи хэрэглэсэн байсныг шинжилгээгээр баталгаажуулсан байна.

Хэргийг тодруулбал, Сэжигтэн Б нь хуучнаар ХУД-ийн 19 дүгээр төвийн үйлчилгээний төвд байрлаж байсан “Бриллиант” шөнийн клубын орчимд “41..” улсын дугаартай цагаан өнгийн автомашинаас хар тамхи хэрэглэсэн гарч ирсэн байна. Хэргийн газарт үзлэг хийхэд сэжигтэн Б-ээс 0.5 грамм айс буюу метафетамин гэх мансууруулах бодис илэрсэн аж.

Б гэгч нь Хууль сахиулах их сургуулийн ахлагчийн курсийг өнгөрсөн онд төгсөж, ХУД-ийн Замын цагдаагийн тасагт өнгөрөгч арванхоёрдугаар сард хуваарилагдан ажиллажээ. Түүнийг Замын цагдаагийн алба албан хаагчийг шалгаруулж ажилд авах журмынхаа дагуу, тавигдах шалгууруудыг тавьж, тэнцсэнээр ажилд авсан байна. Гэхдээ Б нь ажилд ороод зургаан сар болсон хэдий ч, цагдаагийн жинхэнэ албан хаагчийн тушаал нь гараагүй байсан тухай эх сурвалж мэдээллээ. Одоогоор хэргийн талаар болоод сэжигтэн Б-гийн тухай Цагдаагийн ерөнхий газраас албан тайлбар хийгээгүй байна.

Зарим эх сурвалж сэжигтэн Б гэгч нь хар тамхины хэрэглэгч төдийгүй хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулдаг, түгээгч байсан тухай мэдээлэв. Мөн түүнийг өөрийгөө цагдаа хэмээн хар тамхины хэрэглэгчдэд танилцуулж, тэднийг сүрдүүлэн хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг зарим үед үнэгүй авч байсан тухай онцолсон юм. Энэ талаарх мэдээллийг тухай бүрт нь хүргэнэ.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цагдаа(202.9.41.130) 2025 оны 03 сарын 13

Замын цагдаа нар дохиотой камертай уулзвар дээр хөдөлгөөн зохицуулсан нэртэй будлиан хутгамааргүй байна тэнд зогсоод ямар хэрэг байнаа. Наад уулзвар луу чинь ордог түгжрэлтэй болдог 2 урсгалтай зам дээр 4 5 эгнээ болдог хэсэгүүдэд зохицуулаач дээ. Гуйя малнуудаа эсвэл наадтамхиа татчихаад юм харахаа больчихдог юмуу? Тэр Жаргалсайхан гээд нэг солиотой фэзда дохио нь ажиллахгүй болсон газрууддаа наад тамхи татсан амьтдаа гаргаж зогсоож мэддэггүй юм байх даа

1  |  0
ЁРЗГОР АРВАЙ(103.229.120.40) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ҮНЭН ҮҮ?СҮҮЛИЙН ҮЕД ТӨР АРД ТҮМЭНДЭЭ ТАНГАРАГ ӨРГӨЖ ИТГЭЖ НАЙДАЖ ЯВДАГ ЦАГДАА НАР ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ НЬ ИХ БОЛЛОО.ЭХНЭРЭЭ ДАРАМТАЛЖ ҮХЭЛД ХҮРГЭЛЭЭ Ч ГЭХ ШИГ.ХОЙД ЭЭЖТЭЙ НЬ НИЙЛЖ БАЙГААД ТӨРСӨН ОХИНОО АЛЛАА Ч ГЭХ ШИГ.ОДОО БОЛЬЁО ЭРИЙН МУУ ЦАГДАА ЭМИЙН МУУ НЬ ЯАГИ ГЭДЭГ ДЭЭ.ХҮНЭЭ СОНГОЖ АВААЧЭЭ.ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ ЖААХАН НУСНУУДЫГ ЦАГДАА БОЛГОНГУУТ ШУУД ТЭНГЭРИЙН АМЬТАН БОЛЖ БАЙГАА ЮМ.УХАМСАР СЭТГЭХҮЙ ДОРОЙ ГЭР ХОРООЛЫН ХОГ БААС ШЭЭСЭНД ӨССӨН ЗАЛУУЧУУД ЦАГДАА БОЛДОГ ТҮГЭЭМЭЛ ЁС ГАЗАР АВЛАА.ЗАРИМ НЬ ХӨӨРХИЙ ХОТЫН ТӨВ РҮҮ ЦӨӨХӨН ОРЖ ҮЗСЭН ГАРУУД ИХ БАЙГАА ШҮҮ ҮНЭН ШҮҮ.Э:НИЙГЭЭ БОДООРОЙ Б

1  |  0
Top