Монголын Маркетингийн холбооноос “Нийгмийн Маркетинг 2017” форумыг хоёр дах жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн форум “Үнэт зүйлсээ хуваалцъя” уриан дор зохион байгуулагдана. Форумын зорилго нь байгууллагуудын үйл ажиллагааг нийгмийн хариуцлагатай болгох, түүгээрээ дамжуулан нийгмийн маркетинг хийж, өрсөлдөгчдөөсөө ялгарах, нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдэх, удирдан ажиллах болон филантропиг жинхэнэ утгаар нь хэрхэн хөгжүүлэх талаар мэдлэг, мэдээлэл олгох аж. "Нийгмийн Маркетинг 2017" арга хэмжээнд иргэд олон нийт, албан байгууллага нээлттэй оролцох боломжтой юм байна.
Н.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )