Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй...

2017 оны 05 сарын 10

Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг Баруун дөрвөн замын ойролцоох зогсоолд тавьсан Приус-20 маркийн машин шатсан дуудлага өнөөдөр /2017.05.10/ 12:40 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраалаа. Гал түймрийн улмаас бэртсэн гэмтсэн хүн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top