Намууд нэр дэвшигчээ бүртгүүлэх цагаа товложээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 10

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ Сонгуулийн ерөнхий хороонд маргааш /2017.05.11/  бүртгүүлэхээр тов нь гарчээ.

МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд нэр дэвшихээр болсон. МАН-ынхан маргааш 09.50 цагт бүртгүүлэхээр  болжээ.

Ардчилсан намаас  УИХ-ын гишүүн асан Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа,  тэд 12.30 цагт бүртгүүлэх аж. 

Харин МАХН-аас  намын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа юм.  МАХН-ынхан 11.30 цагт Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхээр тус тус  цаг товложээ. 

Сонгуулийн ерөнхий хороо намуудын баримт бичгийг хүлээж авсны дараа тавдугаар сарын 14-ний дотор нэр дэвшүүлэх эсэх шийдвэр гаргаж улмаар  тавдугаар сарын 17-ны дотор нийтэд зарлах учиртай.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top