МАХН-ын гишүүд дэмжигчдийн жагсаал Тусгаар тогттнолын ордын гадаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэвшүүлэхийг шаардаж ийн жагсаал хийгээд байгаа юм.
Энэ талаар МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Б.Жагараас тодруулахад: "М.Энхболд, Ц.Элбэгдорж нар эрх мэдлээ ашиглаж сонгуулийн хороонд бодитойгоор нөлөөлж байна. Үүнийгээ таслан зогсоож, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өрсөлдүүлэх эрхийг нь олгооч гэж бид хүсэж байна. Н.Энхбаяр даргын нэр дэвших эрх нь хуулиндаа нээлттэй байгаа атал Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн нөлөөгөөр дэвшүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлээд байгаа юм. Хууль, шүүхийн байгууллага нь бидэнд юу хэлдэг вэ гэхээр “Та нар дээгүүрээ учраа ол, уг нь бол танай намын даргын нэр дэвших эрх нь нээлттэй. Гэхдээ бидэнд дээрээс ийм чиглэл өгөөд байна” гэдэг. Өнөөдөр хууль шүүхийн байгууллага нь ийм байдалтай ажиллаж байхад Монгол улсад яаж шударга ёс орших юм бэ. Бид Н.Энхбаяр даргыг сонгоод өгөөч гэж гуйгаагүй, зөвхөн сонгуульд нэр дэвших эрхийг нь олгооч ээ гэж л энэхүү жагсаалыг зохион байгуулж байна. Өнөөдөр би ардчилсан нийгэмд амьдарч байгаа атлаа эрх мэдэлтнүүдээс сонгох, сонгогдох эрхээ нэхэж байгаагаасаа ичиж байна" гэв.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 8 )
Энхбаярыг дэвшүүлж болохгүй, ямар хортой үр дагавар гарахыг яасан ойлгодоггүй хар эргүүнүүд вэ?!!
Энхбаяр гарч ирвэл өшөөгөө авна гээд ардчилсан намын лидэрүүд ухаан алдах гээд байгаа юм.Цуг идэж байгаад нөгөөдөө хэргийг нь хүчээр үүрүүлсэн юм.Халтмаагын хүүг дэмжих гэхээр төмөр зам идсэн байдаг.Юу болж байна даа хүн ардаа.
iim baij uhsen ardchilsan erunhiilugch
Одоо бүр шоронгийн хулгайч ерөнхийлөгчид дэвшдэг болоо юу?
Neriig devshuuleed l urculduuleed lard olond congoh erhiig ni edluuleh ni zuv dee..