17-р сургуулийн сурагчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх анхан шатны сургалтанд хамрагдав

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 10

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн шилдэг, тэргүүний, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 17 дугаар бүрэн дунд сургуулийн төгсөх 12 дугаар ангийн 4 бүлгийн, 120 гаруй сурагчдад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, түүний онцлогийн талаар анхан шатны эрх зүйн боловсрол олгох сургалтыг зохион байгуулав.  

Сургалтыг Шийдвэр гүйцэтгэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ш.Байгальмаа, ахмад Д.Анхтуяа нар заан явуулсан бөгөөд сургалтад хамрагдсан сурагчдын сонирхсон асуултад нь хариулт өгч, харилцан санал бодлоо солилцсон ач холбогдолтой сургалт боллоо. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top