Нийслэлийн 116-р сургууль нь Монгол улсын хэмжээнд байдаг цорын ганц харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургууль юм. Гэвч энэ сургуулийн багш, удирдлагууд хүүхдүүдийнхээ үгийг сонсдоггүй, хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог, заналхийлдэг, сүрдүүлсэн сургалтын чанар муу зэрэг олон шалтгаанаас үүдэн тус сургуулийн хүүхдүүд хичээл хаялт зарлаад байна.
Тун саяхан сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургуулийн хүүхдүүд хичээл хаялт зарлаж, жагссан билээ. Тэдний жагсах болсон шалтгаан мөн л сургуулийн удирдлага, багш нартай холбоотой байсан юм.
Монгол Улсад харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ердөө нэг нэг сургууль бий. Гэтэл эдгээр хүүхдүүд сурч, хөгжих эрхээ эдэлж чадахгүй, сургуулийнхаа багш, удирдлагуудад доромжлуулж байгаа нь чухам хэний буруу вэ.
116-р сургуулийн сурагч Саранцэцэг хэлэхдээ "Багш нь хүүхдүүдийг харааныхаа хэрээр сэтгэдэг хэмээн доромжилсон, Англи хэлний багш нь скүүл гэдэг үгийг стүүл гэж дууддаг, мэдээлэлзүйн багш нь Ndesign зэрэг хэрэглээний энгийн программууд дээр ажиллаж чаддаггүй, сургуулийн захирал нь хүүхдүүдийн сургалтын чанараа дээшлүүл, багш нараа чадваржуул гэх үгийг огт хүлээж авдаггүй" зэрэг нэлээд учир дутагталтай байгаа учир хүүхдүүд хичээл хаялт зарлаж байна хэмээсэн юм.
Мөн нэг багш нь тэднийг “Дуугүй байхгүй бол шоронд орж ч магадгүй юм” гэх далд битүү утгаар заналхийлсэн байна. Харин тэдгээр хүүхдүүдийн үгийг сонсдог, асуудлыг нь дээш нь уламжилдаг харааны бэрхшээлтэй “С” гэх багшийг нь сургуулийн захирал нь “ёс зүй”-гүй хэмээн ажлаас нь халжээ. Хүүхдүүд захирлынхаа эл үйлдлийг эсэргүүцэж, хэрвээ “С” багшийг ёс зүйгүй гэж үзэж байгаа бол та бусад ёс зүйгүй багш нараа хал хэмээн шаардсан ч халагдсан багшийн оронд өөр хүн ажилд авсан байна.
Одоогоос хоёр жилийн өмнө тус сургуулийн захирал асан С.Энхтуяаг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд төрөөс болон төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас ирүүлсэн тусламжийг хувьдаа ашигладаг, төсөвлөсөн мөнгийг зориулалтынх нь дагуу ашигладаггүй, хууль зөрчсөн үйлдэл цөөнгүй гаргадаг гэсэн гомдол гарч тэрбээр ажлаасаа халагдсан байдаг. Мөн тус сургуулийн багш нар хүүхдүүдээр бизнес хийж байна гэх зэрэг мэдээлэл ч олон нийтийн сүлжээ, сайтуудаар цацагдаж байсан билээ.
Одоо тус сургуулийн захирлаар Э.Энхзаяа ажиллаж байгаа юм. 20-оод хоногийн өмнө “Монголын хараагүйчүүдийн холбоо”-ноос харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуультай холбоотой асуудлаар БСШУСЯ-нд удаа дараа шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй тул хэвлэлийн хурал зарлаж байсан. Тэд хараагүй хүүхдүүдийн суралцдаг улсын хэмжээний ганц сургуулийн сургалтын бааз, заах арга барил, боловсон хүчин, техник технологи муу байгаагаас сурагчид чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байна хэмээн мэдээлсэн юм. Тус хэвлэлийн хуралд оролцсон тухайн сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш “С”-ийг Э.Энхзаяа захирал ажлаас нь халсан нь тэр байжээ.
Харин тус хэвлэлийн хурал болон сургуулийн хүүхдүүдийн санал гомдлын хариуд Э.Энхзаяа захирал “Манай сургууль харааны бэрхшээлтэй хүүхүүдэд ерөнхий боловсрол олгох улсын хэмжээн дэх ганц сургууль. Одоогоор 102 хүүхэд суралцаж байна. 38 багш сурган хүмүүжүүлэгчтэй. Багш нарийн хувьд нуух юм алга, мэргэжлийн согог зүйч багш байхгүй. Манай улсын хэмжээнд мэргэжлийн согог зүйч багшийг бэлддэггүй. МУБИС-ийг төгсөөд ирсэн багш нарт баррел үсэг, харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан арга зүй, орон зайн баримжаа олгох сургалтыг явуулж бэлдэж авдаг. Тус холбоо хэвлэлийн хурал хийх гэж байгаа талаараа манай сургуульд мэдэгдээгүй. Сурагчдын эрх ашиг, сургуулийн орчинг сайжруулах талаар санаа тавьж, төрийн өндөрлөгүүдээс анхаарал хандуулахыг шаардаж байгаа нь сайшаалтай. Гэвч манай сургуулийн асуудлаар мэдээлэл хийж байгаа хэрнээ сургуулийн захиргаанд мэдэгдээгүй. Дээрээс нь сургуулийн дотоод үйл ажиллагаа зэргийг сайн мэдэхгүй хүмүүс өөрсдийн эрх ашигт нийцүүлж ийм үйлдэл гаргаж байгаад гайхаж байна” хэмээсэн байна.
Асуудал байгаа учраас харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдийнхөө чадах хэмжээгээр сурах эрхийнхээ төлөө тэмцэж байна. Гэтэл тэднийг харж, хамгаалах төр, хүүхдийн эрхийн байгууллага гэж алга. Боловсролын яам энэ тал дээр хэзээнээс анхаарал хандуулж эхлэх вэ. Сургуулийн захирлыг нь ажлаас халаад хүүхдүүдийн асуудал шийдэгдэхгүй юм гэдгийг өмнөх үйл явдлаас харж болно. Тэгэхээр цаг, мөч тутам сурах эрх нь зөрчигдсөөр байгаа хүүхдүүдийн асуудлыг Боловсролын сайд яаралтай анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 16 )
Батсуурь сайдаа ажлаа хийгээчээ багш сурагчдыг талцуулж хэрэлдүүлэх гэж албанд томилргдсон юм уу
bi unuudur zahirliin uruund bagsh nar facebook orood suuj baigaatai taarlaa odoo bichigdsen setgedlood bagsh nariinh shoo
ene arai hudlaa baina aa..boliochee
Сайханцэцэг ээ хичээлдээ л анхаарлаа хандуул даа. Холбооныхон та нарыг ашиглаад байна шдэээ
Эрхэм багш нараа та нар хараанд орлоо. Одоо алхам бүрийг чинь хянах болно.Хуучнаараа байж болохгүй шүү! Тэгээд үнэн мөн нь илэрхий болноо. .
ene enhuynga gej ats yamarch notloh barimtgui s gedeg suragch gej helsen gej hutsaj baihiin chi setguulch mon uu atsaa ajilaa medehgui iimerhuu yumnuudiig hooj yabuulch aygui setguulchin erh merh gej hutsaach atsaa erguu bandaash chin
Монгол улсад боловсролын салбар жинхэнэ утгаараа дампуурсаны жишээ бол одоогийн илэрч байгаа асуудлууд. Боловсролын сайд, УИХ-ын гишуун байсан нехер гэхэд одоо боловсролын дэд сайд гэж байгаа! Уг нь туухийн багш юм шиг байгаа юм! Тэгээд боловсролын туухийг ийм болгож байгаа гэж байгаа!!! Бас нам дагаж, хун дарамталж дээрэмдэж, гуурэн дээр зодож, машиныг нь дээрэмдсэн гээд л яригддаг ч МАН-ынх учраас ялд унадаггуй!
Энэ бол багш нарт буруу гээд байх юм юу байгаа төр нь энэ төрлийн хүүхдэд заах боловсон хүчин хангөлттай бэлдэхгүй байгааюи чинь бас багш нарын нийгмийн хангамж маш муу тул чадваргүй гарууд л багш болж чадвартай сайн багш нар хувийн хэвшилд л ба ш тээ
medeegee zuv gargaachee 116 surguuliin zurag bich bas humuusiin ner usiig hudlaa bicheed bhiimaa kkkkkkkkkkkkkk shaal teneg
Батсуурь сайдад ёс зүй бол байхгүй харин мэдрэл нь зүгээрүү үзүүлж харуулж шалгуулаач үгүй бол сонсголын бэрхшээлтэй болчиховуу