Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Мунзуй хочит Г.Нямдорж нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр буюу 2017.05.10-ны 10:00 цагт эхэллээ.
Мунзуй хочит Г.Нямдорж нь өнгөрсөн оны тавдугаар сард “Рийч хилл” зочид буудалд бусдыг дарамталж, мөнгө нэхэж байгаад үйлдэл дээрээ баригдан ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнд баривчлагдсан байдаг. Түүнийг прокурорын байгууллагаас бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн хэргээр шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 зааснаар С.Мөнхбат, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зїйлийн 149.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 261 дїгээр зүйлийн 261.1 зааснаар Г.Нямдорж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 зааснаар Хонин онход овогтой Чимэдбазарын Нямдаваа, М.Дондовсамбуу, Б.Баяржаргал, О.Баттуяа нарт холбогдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зїйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт зааснаар С.Сандуйжав нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
Д.Тамир

Сэтгэгдэл ( 13 )
Мунзуу бууний сайн нохой бсан. Одоо ч бгаа хуний муу их узхээр ингэж л муугаа уздэг юм даа ошоо илуу их нохой хийх юм бол ошоо илуу ихээр л зовох болно нохой шиг явсаар бвал нохойн ухлээр ухэж далд орноо чи бага дээрээ нохойн хийдгээ зогсоо
za bolij uz heniig ni hen ch gej medehgui bj olon yum yarihaaa bolij uz ta nar uursduu hen ch bish baij hogiin hulgaichuud biz de uursduu ene medeeg uzehgui l baival boloo bishuu
Xunii muu uxedgui ee gedeg unen l yum baina.
энэ хэнд ч хэрэггүй амьтны хаана яаж байгаа нь маньд ямар хамтаатай юм бол. хэдэн сэтгүүлчидийн од шүтээн юм байх даа
hogiin hend ch hereggui zuil baihiim ,orchin ueteigee niitstei niitlel bich de ...
НЯМДОРЖ НЭРТЭЙ ХҮМҮҮС ИХ МУУ ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ ШИГ СЭТГЭГНДЭЛ ТӨРҮҮЛЖ БАЙНА ШҮЗҮ
Хэнд ч хэрэггүй ийм хүн хогноосоо нийгэм салах хэрэгтэй юм биш үү?
Цагдаагийнхны бууны нохой, эрүүгийн элементийг байдаг газар нь байлгах хэрэгтэй л дээ. Засрахгүй хулгайч.