Өнгөрсөн шөнө УБ хотын цагаар 02:30 цагт Oман улсын “Oman Air S.A.O.C” компаний Боинг 737-700 загварын агаарын хөлөг Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Уг агаарын хөлгийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК 2 жилийн хугацаанд түрээсээр ашиглах юм.
2013, 2014 онуудад төлөвлөгөөний дагуу АНУ-ын Боинг компаниас өөрийн эзэмшлийн болон түрээсийн агаарын хөлгүүдийг авч үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бол “Oman Air S.A.O.C” компаниас хүлээн авч байгаа уг Боинг 737-700 агаарын хөлгийг нислэгийн шинэ чиглэлүүддээ ашиглана.
Тодруулбал 2017 онд нислэгийн чиглэлээ 2 шинэ чиглэлээр нэмэгдүүлхээр төлөвлөсөн бөгөөд эхнийх нь 6 дугаар сарын 22 ны өдрөөс эхлэн БНСУ-ын Бусан хот руу долоо хоногт 2 удаа шууд нислэг хийх бол 11 дүгээр сараас Тайландын нийслэл Бангкок хот руу шууд нислэг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Цаашид парк шинэчлэлтийг сүүлийн үеийн цоо шинэ онгоцуудаар солих зорилт дэвшүүлсэн бөгөөд 2019 оны I, II дугаар улиралд “Боинг 737 Макс 8” загварын агаарын хөлгүүд үйлдвэрээс гарсан даруйдаа Монголд орж ирэн 12 жилийн хугацаанд “МИАТ” компани түрээсээр ашиглахаар гэрээ байгуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Medehgui yum. bur huuchinii ongots avaad bgaag oilgohgui yum. YAMAR ch zuragt ene ter bhgui. tegeed OMANaas..,