Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Монгол тамга” төрийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байна. Тус үйлдвэрийн газар нь 1992 онд байгуулагдсан бөгөөд малчид, тариаланчид, төрийн байгууллагын тамга, тэмдэг зэргийг үйлдвэрлэдэг. Цөөн хүнтэй үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн газар юм.
Тус үйлдвэрийн газрын дарга болон үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой иргэний гомдлын дагуу АТГ-аас шалгалт явуулж байгаа юм байна. Үйлдвэрийн газрын даргаар 2013 оноос Д.Рэнцэнтавхай ажиллаж байгаа. Тэрбээр энэ талаар “Олон зуун мянган малчин, тариаланчдын тамга тэмдэг, төр захиргаа хувь хувьсгалын тамгыг бид цөөн хүний хүчээр шуурхай, байж болох хамгийн хямдаар хийсээр байна” гэдэг тайлбарыг өгөөд байна.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 3 )
Ardchilaliin ner barisan hulgaich shte.
Бас л сольж оронд нь өөрийнхөө намын бялууны өөдөс горьдогсодоос тавих нь л дээ...
Өө энэ муу хөгийн хулгайч ш дээ Ийм хариуцлагатай газар дарга хийдэг байх нь Новшнууд үүрд новш л байх юм даа Оюутны холбооны дарга гээд энэ улс орныг үймүүлж дуусгасан хулгайчдын нэг ш дээ