Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 09

Гадаадын иргэнийг Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар урьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

- Гадаадын иргэнийг хууль тогтоомжинд заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлэх

- Гадаадын иргэнийг Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаа гаргах

- Гадаадын иргэнийг Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд буцаах үүрэгтэй.

Хэрэв уригч нь гадаадын иргэнийг хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин, оршин суух зөвшөөрөлгүй иргэнийг нуун далдалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль тус тус хүлээнэ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиас...


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top