Хэрвээ Орос улс ЯЛАГДСАН БОЛ...

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 09

Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хор хөнөөл учруулсан Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан арми 1945 онд нацизмыг ялсан нь дэлхийн сая сая хүний хувьд түүхэн үйл явдал байлаа.

Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 хувь нь татагдан орж, 70 гаруй сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Дайны нийт өртгийг 1944 оны ханшаар бодвол нэг их наяд ам.доллар болсон гэж үздэг.

1941 оны зургадугаар сарын 22-нд ЗХУ-д Гитлерийн арми гэнэт цөмрөн халдсанаар Дэлхийн II дайн эхэлсэн.

Олон сая хүний халуун амь, бүлээн цусаар авчирсан их ялалтын ойн өдөр манай хойд хөршийн үндэсний баяр. Улаан талбайд Орос орны цэрэг дайчид, батлан хамгаалахын сүр хүчийг харуулсан цэргийн сүрт жагсаал зохион байгуулж, дайны хүнд жилүүд, их ялалтыг авчирсан ахмад дайчдаа хүндэтгэдгийг дэлхий нийтээрээ цэнхэр дэлгэцээр бишрэн үзэцгээдэг.

Монгол Улс нь Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн өдрөөс ЗХУ-ын цорын ганц холбоотон байсан бөгөөд дайны эхний үеэс эдийн засгаа дайны байдалд бүрэн шилжүүлсэн байна.

1942 оны эхээр хуралдсан Улсын Бага хурлын 25 дугаар чуулганаас Улаан армид танкийн цуваа бэлэглэх шийдвэр гарсны дагуу 1942 оны хоёрдугаар сар гэхэд Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая төгрөг, 300 кг алт, 100.000 ам.долларыг ЗХУ-ын “Внешторговый” банкинд шилжүүлж байсан түүхтэй.

Мөн 1942 оны 1-7 дугаар сард Монголын ард түмнээс хоёр сая төгрөгийн хандивыг сайн дураараа өргөснийг цуглуулж шилжүүлжээ.

Энэ үед Улаан армид хандив өргөх хөдөлгөөн Монгол Улсын бүхий л аймаг сумдад өрнөсөн бөгөөд Монголын Засгийн газар, ард түмний хөрөнгөөр бүтсэн ТЗ-4 загварын 32 танк, Т-70 загварын 21 танк бүхий “Хувьсгалт Монгол” хэмээх танкийн бригадыг 1943 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын төрийн удирдлага Улаан армид гардуулан өгч байжээ.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.184.60) 2025 оны 03 сарын 13

ямар сонин гарчиг вэ.ялагдсан бол яах байсан гэх гээд байгаан...

1  |  0
Uils(121.135.97.130) 2025 оны 03 сарын 13

Hairan alt mongo muusain nowshnuud hariud ni heden baishin barij orond oruulj mon 1937 onion ih helmegduelteer olon zuun sexeeteng hydaj etses suuld ni toriin udirlagiig bas utsan huuheldei bolgoj hydsan gitler hydaj bsan ni zow

1  |  0
Zochin(202.70.46.233) 2025 оны 03 сарын 13

Mongol gants holbooton ni baigaaguushdre

1  |  0
er(202.179.31.74) 2025 оны 03 сарын 13

Бусад улсын дагуул болох хэрэгтэй,орос ялагдах хэрэгтэй байсан юм,1939 онд япон ялах байсан юм энэ тэр гэж хуцдаг усан тэнэгүүдээр монгол дүүрчээ. Үнэхээр харамсалтай байна.Бид оросын хүчинд тусгаар тогтнож өвчнөөс салж,эрүүлмэнд боловсрол, нийгмийн дэд бүтэцтэй болж орчин үежсэн юм.

1  |  0
БАӨБАЙЙАЙА(103.9.90.195) 2025 оны 03 сарын 13

ЭНХ УЯНГА ГЭДЭГ ХҮН ТҮҮХЭЭ ЭХЭЛЖ МЭДЧИХЭЭД ХУДЛАА БИЧИХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ДЭЛХИЙН 2 ДАЙН ГЕРМАНЧУУД ПОЛЬШД ХАЛДАН ДОВТОЛСНООР 9 САРЫН 1 НД ЭХЭЛСЭН ЮМ ШҮҮ ДЭ

1  |  0
чорт (27.123.214.113) 2025 оны 03 сарын 13

Ингэж их туслаж байхад одооний Оросууд ч дэээ, Хүний ач тусыг маш их мартсан даа. Бидний өвөө эмээ нар ах нарт бүх зүйлийг өгдөг одоо ч оросууд манай газар нутаг дээр жаргалтай эрх чөлөөтэй явж чаддаг. Гэтэл Монголчууд оросод явахаар яадаг билээ зодуулна дээрэмдүүлнэ. Арай ч дээ. Тэгээд бас шинэ үеийн Оросууд гээд байгаа юмааа.

1  |  0
Hi(77.119.128.187) 2025 оны 03 сарын 13

Tegsen bol yax bsiin?

1  |  0
Түвшин(59.153.114.249) 2025 оны 03 сарын 13

Дэлхийн II дайн 1939 онд эхэлсэн юм л даа уг нь.

1  |  0
э(59.153.114.249) 2025 оны 03 сарын 13

Гарчиг гэж гарчиг юмаа

1  |  0
Б.Энх-Уянга(202.9.40.62) 2025 оны 03 сарын 13

Зиндаа зориуд ийм сэтгүүлч сонгон бичүүлсэн юм бишүү? Мөн бэрхээ юу гэх гээд байгаа ч юм чааваас ардчиллын буяныг зөв л эдлэх хэрэгтэйдээ Б.Энх-Уянгаа

1  |  0
Bold(202.179.25.182) 2025 оны 03 сарын 13

Сэтгүүлчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхгүй бол мэдлэг ч байхгүй бичгийн чадвар ч хангалтгүй улс төрчдийг даган хошуурсан нэрнээс цаашгүй хүмүүс бий болжээ Дэлхийн 2 р дайн хэзээ эхэлснийг ч мэдэхгүй Ээ чааваас

1  |  0
Манкир (66.181.186.26) 2025 оны 03 сарын 13

Орос ялагдсан бол сайн байсан юм

1  |  0
Бтсх(27.123.214.115) 2025 оны 03 сарын 13

1939 оны 9сард германы арми польшид халдан довтолсоноо дэлхийн 2р дайн эхэлсэн штэ

1  |  0
mgl(202.70.46.210) 2025 оны 03 сарын 13

Boli dooo.... Yum medehgui bol bichih hereggui shu de

1  |  0
БАТ(103.206.195.163) 2025 оны 03 сарын 13

Дэлхийн II дайн хэзээ эхлэснийг мэдэхгүй байна гэж үү

1  |  0
Top