Монгол Улс Эх орны дайны үед ЗХУ-ын ХАМГИЙН АНХНЫ ХОЛБООТОН УЛС болж байв

2017 оны 05 сарын 09

Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт үйл явдал байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан байна. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна.

Өнөөдөр дэлхийн II дайн дууссаны ойн өдөр буюу Ялалтын баярын 72 жилийн ой тохиож байна.

Энэ өдөр дэлхийн улс орнуудад төдийгүй ОХУ болон Монгол Улсын хувьд онцгой өдөр юм.

Монгол Улс Эх орны дайны үед ЗХУ-ын хамгийн анхны холбоотон улс болсон. Фашистын Герман ЗХУ-д халдан довтолсон 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр БНМАУ нь ЗХУ-ын холбоотон гэдгээ албан ёсоор зарлажээ.

Монголчууд дайны эхний өдрөөс дайны сүүлийн өдөр хүртэл дөрвөн жил гаруй ЗХУ-тай байнга хамт байж, найдвартай ар тал болж байсан байдаг. Дайны жилүүдэд монголчууд хагас сая тонн мах, хагас сая агт морь, дулаан хувцас, малгай, бээлий, хүрэм бэлэглэснээс гадна Монголын ард түмний хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байгуулж өгч байсан байдаг. Дайны туршид амралтын өдөр байгаагүй. Монголчууд өдөрт 10-12 цаг ажиллаж, чадах бүхнээрээ тусалж байсныг ахмад буурлуудын яриа, түүхэн сурвалжуудаас мэдэж болно. 

Тэгэхээр ялалтын ойн баяр бол бидний хамтын баяр юм. Үүнийг Ю.Кручкины ялалтын 70 жилийн ойд зориулан 2015 онд бичиж гаргасан “Монголия была первой...” хэмээх дайны үеийн хамтын нөхөрлөл, нөхцөл байдлын тухай өгүүлэх түүхэн баримтат номноос харж болох юм. 

Түүнчлэн өнгөрсөн онд түүхт өдрийн хүрээнд манай улсын цэргүүд Аугаа их Эх орны дайны ялалтын 71 жилийн ойн баярын жагсаалд оролцож ОХУ-ын Москва хотын Улаанталбайд жагсаж байв. 


2016 оны тавдугаар сарын 09. Москва хотын Улаанталбай. Гэрэл зургийг дэслэгч Б.Ганбаяр

 

 

 

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

 


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Орос ч дээ(66.181.181.213) 2025 оны 03 сарын 13

Өөрсдийгөө л хөөргөөд байдаг. Нөгөө орсууд нь онигооны эзэн болгоод л салаавч харуулан шоолж суух

1  |  0
Ян(202.85.75.15) 2025 оны 03 сарын 13

Цолмон шиг сайн БХЯ нь сайд байгаагүй шүү

1  |  0
Здраствую брат(66.181.179.72) 2025 оны 03 сарын 13

Бид оросуудтай зоосны нүхээр харалцах бодлоготой байгаа нь муу,. Хүний нутагт ажиллаж амьдарч байхад бид бусад улсаас илүүтэй амь нэгтэй байдаг..

1  |  0
тоншуул(43.228.131.113) 2025 оны 03 сарын 13

ямар азаар социалист нийгэм байсан юм,тэгээгүй одооны эрх баригчид байсан бол яаж зугтаж бултаж урваж нүдний булай болох байсан бол...

1  |  0
irgen(202.9.42.170) 2025 оны 03 сарын 13

ОРОСЫН ТҮҮХИЙН СУРАХ БИЧИГТ ЭНЭ ТУХАЙ ЕРДӨӨ Л 2 ХОН Л ӨГҮҮЛБЭР БАЙДАГ

1  |  0
зочин(202.179.8.6) 2025 оны 03 сарын 13

Хэрэв энэ дайнд Орос ялагдсан бол манай улсын тусгаар тогтнол хүлээн зөвшөөрөгдөхгүй болж бид Шинжан-уйгар шиг болох аюул байсныг манай өвөг дээдэс, ард түмэн минь соргог мэдэрч байж дээ нэн бахархам үйлс шүү

1  |  0
ааа(66.181.160.126) 2025 оны 03 сарын 13

энэ бол тэр болгон хүнд тохиолддог хувь заяа биш гайхалтай

1  |  0
Top