Олон Улсын Менежментийн Зөвлөх Байгууллагуудын Зөвлөл (ICMCI)-ийн Ази-Номхон Далайн Бүсийн чуулга уулзалт Бүгд Найрамдах Сингапур Улсад энэ оны 5 дугаар сарын 4-нөөс 6-ны ѳдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. ICMCI нь мэргэшсэн зөвлөхүүдийг бүртгэдэг, сургадаг, баталгаажуулдаг 30 жилийн түүхтэй, эгнээндээ 46 орныг нэгтгэсэн Олон Улсын томоохон байгууллага юм.

Тус зөвлөлийн Удирдах Зөвлөлийн дарга Сорин Каиан Монгол улсын төлөөлөгчдийг ихэд сайшаан хүлээн авсан бөгөөд тэрээр нээлтийн үгэндээ “... энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улс анх удаа оролцож байгаад туйлын их баяртай байна, Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоог Олон Улсын зөвлөлд нэгдэхэд бид бүх талын дэмжлэг үзүүлэх болно...’’ хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Энэ удаагийн чуулга уулзалтад Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо (ММЗХ)-г төлөөлж тус холбоог шинэчлэн зохион байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Г.Билгүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирал Б.Хангай нар анх удаагаа амжилттай оролцлоо.
ММЗХ нь тус чуулга уулзалтанд оролцсоноор зөвлөх үйлчилгээний чиглэлээр дараах асуудлуудыг шийдвэрлэх ач холбогдолтой болсон юм. Үүнд:

Энэ чуулга уулзалтын үр дүнд Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо (ММЗХ) нь үндэсний менежментийн зөвлөхүүдийн хөгжлийг Олон Улсын жишигт нийцүүлэн шинэ шатанд гаргахын тулд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран далайцтай ажлуудыг хийхээр санал санаачлага гарган ажиллахаар болсон байна.
Ийнхүү үндэсний менежментийн зөвлөхүүд Олон Улсын түвшинд бэлтгэгдэн хүлээн зөвшөөрөгдсөнөөр дотоодын аж ахуйн нэгжүүд үндэсний зөвлөхүүдээрээ дамжуулан Олон Улсын менежментийн тогтолцооны стандартуудыг амжилттай нэвтрүүлэх, гэрчилгээжих таатай боломж бүрдэх юм. Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа олон улсын стандарт нэвтрүүлснээр зах зээлээ тэлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгийн бирж дээр гарах, олон улсын тендерт оролцох, нэг үгээр хэлбэл дэлхийд өрсөлдөх чадавхитай болох аж.

Дашрамд дурьдахад Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо нь 2008 оноос хойш Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)-тай хамтран ажиллаж Монголын нийт жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 10.000 хүртэлх евро, Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл’’-ийн хүрээнд 100.000 хүртэлх долларын дэмжлэг үзүүлэх болон бусад Олон Улсын донор байгууллагуудаар дамжуулан менежментийн зөвлөх үйлчилгээг Олон Улсын жишгийн дагуу чанарын өндөр түвшинд үзүүлдэг ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Сэтгэгдэл ( 0 )