Мал төллөлт 66.7 хувьтай байна

2017 оны 05 сарын 08

Улсын хэмжээнд нийт 26 орчим сая төл хүлээн авахаас өнөөдрийн байдлаар 17.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байна.

Тодруулбал,  нийт хээлтэгчийн 66.7 хувь буюу  17.4 сая хээлтэгч төллөөд байна. Гарсан төлийн  46.5 мянган ботго, 241.6.0 мянган унага, 525.8 мянган тугал, 8.9 сая хурга, 7.4 сая ишиг бойжиж байна.

Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.0 саяар нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 439.6 мянган мал хорогдсон нь оны эхний нийт  малын 0.7 хувийг эзэлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top