Цэрэг татлага тавдугаар сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул зарлан дуудах хуудас авсан иргэд хуудсанд заасан газар товлосон цагт өөрийн биеэр очих ёстой юм байна.
Цэргийн албаны тухай хуульд “Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга хорин таваас нэг зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Цэргийн бүртгэлт бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, оюутан оюуины үнэмлэх зэргийг авч очих ёстой аж.

Сэтгэгдэл ( 1 )
Эх орны цэрэг татлагын алба явагдаж байна. Монгол улс жилд 2 удаа цэрэг татлагын ажлыг зохион байгуулдаг! Нэг анхаармаар зуйл бол цэрэг татлагын ажлын уеэр цэргийн албанд татагдаж буй хумуусийн эрхийг зерчеед байгаа узэгдэл байнга харагд юм! Хун еерее хусээгуй бол тууний нуцгэн биеийг телевизуудээр гаргах эрх хэнд , хэн, хэзээ, хаана олгосон байдаг юм бол? гэдгийг асуумаар байгаа юм! Монгол, Орос хоер улсад л цэргийн албаны эруул мэндийн узлэгт орж байгаа залуучуудыг нуцгэн шалдан байдлаар телевизээр харуулдаг нь хуний эрхийг зерчеед байгаа хэрэг бус уу!!!