Италийн цагдаа нар орон нутгийн томоохон мафийн нэг болох Маллардосын 600 сая еврог гартаа оруулжээ. Мөн долоон гишүүнийг баривчилсан байна. Тэдний дунд бүлэглэлийн толгойлогч гэж тооцогддог Феличиано Маллардо байгаа аж. Ажиллагаа Неаполь, Ром хотод зэрэг явагджээ. Битүүмжлэгдсэн хөрөнгөний дунд 900 обьект, орон сууц, 23 компани, банкны 200 гаруй данс байсан гэнэ. Маллардосын бүлэглэл нь үл хөдлөх хөрөнгө зуучлал, эм, эмийн бүтээгдэхүүний худалдаа, кофены үйлдвэрлэлийн чиглэлээр голлох үйл ажиллагаа явуулдаг байсан аж.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )
Италийн гэсэн ганц үг гарчигандаа нэмж орхилдоо. Манайх юм байх гээд уншихад гадны юм байх юм.