Садар самууныг сурталчилсан зураачийг шийтгэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 07

БНХАУ-ын Шүүх зураач Чэнь Лид “Олон нийтийн газар садар самууныг сурталчилсан” гэсэн үндэслэлээр нэг жилийн хорих ял ногдуулжээ. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд баривчилсан ч одоо л олон нийтэд мэдэгдэж байгаа юм байна. Тэрбээр “Зурах урлаг дахь бие үнэлэлт” гэсэн нэртэй үзэсгэлэнгийнхээ үеэр нарийн бичигтэйгээ “асуудал үүсгэсэн юм байна. БНХАУ “Мэлрэг цэцгийн хувьсгал” дэгдэх тухай яриа гарснаас хойш баривчлагдаж байгаа гурав дахь зураач бөгөөд хоёр нь эдүгээ хорих ял эдэлж байгаа билээ.

 

С.Төгөлдөр 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top