Солонгос дахь Монгол ТББ-ын нэгдсэн зөвлөлөөс зохион байгуулж буй Монгол хүн ба монголын ирээдүй сэдвийн хүрээнд зохиогдож буй энэхүү чуулга уулзалтаар маш олон асуудлыг авч хэлэлцэх юм байна. Хилийн чанадад үйл ажиллагаагаа явуулдаг ТББ-ууд, иргэд эх орныхоо төлөө юу хийж болох, ямар бүтээн байгуулалтыг өрнүүлэх гээд бодитой ажил хэрэг, гарц шийдлүүдийг авч хэлэлцэнэ.
Мөн энэ өдөр чуулганы 2 дугаар зааланд "Зүүн азийн орнуудад суралцаж буй монгол оюутнуудын нэгдсэн 2-р чуулган" зэрэг болж өнгөрнө. Хоёр томоохон чуулга уулзалтанд Европ, Монгол, Япон, Хятад гээд олон орны төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох тухайгаа албан ёсоор мэдэгдээд байгаа. Чуулганы үеэр солонгост амжилттай ажиллаж, суралцдаг залуусын илтгэл тавигдах бөгөөд мөн гадны орноос ирсэн төлөөлөгчдийн илтгэл тавигдана. Одоогоор бүртгэл дуусах шатандаа орж байгаа бөгөөд амжиж бүртгүүлэхийг сануулж байна.
Чуулгантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг seoulforum2017@gmail.com хаягаар тодруулах боломжтой.
Чуулганыг зохион байгуулах комисс.


Сэтгэгдэл ( 0 )