Санхүүгийн алдарт сэтгүүл Форбс ээлжит жагсаалтаа гаргалаа. Тэд энэ удаа дэлхийн хамгийн муу 10 эдийн засгийг нэрлэсэн байна. Гэхдээ тэр жагсаалтад нь мэргэжилтэн байтугай энгийн хүмүүс ч итгэхээргүй сонин, сонин улс орсон нь гайхал төрүүлж байгаа юм. Дайн байлдаантай байгаа Ливи, өлсгөлөнд нэрвэгдсэн Руанда ороогүй байхад Европын хүчирхэг улсын нэг Украин, дундад Азийн дундаж эдийн засагтай улс Арменыг “адгийн арав”-ынхаа жагсаалтад хийсэн байх жишээтэй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн Жибути ч жагсаалтад алга. Санхүүгийн бас нэгэн сайн сэтгүүл Foreign Policy-гийн гаргасан адилхан жагсаалтад “Форбс”-ын жагсаалтад орсон улсуудаас нэг нь ч байхгүй нь сонин. Тус сэтгүүл “муу арав”-ын жагсаалтдаа Сомали, Чад, Судан, Ардчилсан Конго, Гаити, Зимбабве, Афганистан, Төв Африкийн бүгд найрамдах улс, Ирак, Зааны ясан эргийг оруулсан байсан юм. Харин Форбс-ын хувилбараар бол дэлхийн хамгийн муу эдийн засагтай улс нь Мадгаскар юм байна. Тэгээд л сонин нэрс үргэлжилнэ дээ. Жагсаалтыг дор харуулав.
2. Армен
3. Гвиней
4. Украин
5. Ямайка
6. Венесуэл
7. Кыргызстан
8. Свазиленд
9. Никарагуа
10. Иран
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )
baruuniihan dandaa hudalaa surtalchilgaa hiij baidagaa.ted iran orosiig muulah geed yadchih yumaa..