Олон Улсын Менежментийн Зѳвлѳх Байгууллагуудын Зѳвлѳл (ICMCI)-ийн бүсийн чуулганд оролцоно

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 04

 Монголын Менежментийн Зѳвлѳхүүдийн Холбоо (ММСА) нь гишүүн зѳвлѳхүүддээ мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, үйлчлүүлэгч байгууллагууддаа олон улсын түвшинд зѳвлѳх үйлчилгээ үзүүлэх, дэлхийн зах зээлд ѳрсѳлдѳх чадварыг баталгаажуулах, нэр хүндийг нь ѳсгѳх, хүлээн зѳвшѳѳрүүлэх зорилгын хүрээнд Олон Улсад Мэргэшсэн Менежментийн Зѳвлѳхүүдийг (Certified Management Consultants-CMC) бэлтгэх чиглэлээр Олон Улсын Менежментийн Зѳвлѳх Байгууллагуудын Зѳвлѳлѳѳс жил бүр тогтмол зохион байгуулдаг “Asian Pacific Conference on Innovation & Productivity Technologies”бүсийн чуулганд Монгол Улсаа тѳлѳѳлѳн анх удаа оролцох гэж байна.

Энэхүү чуулган нь энэ сарын сарын 5-6 ѳдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсад болох юм. 

Тус чуулганы зорилго нь Олон Улсын Менежментийн Зѳвлѳх үйлчилгээний дэлхийн ѳнѳѳгийн чиг хандлага болон менежментийн зѳвлѳх үйлчилгээнд инновац, технологийн бүтээмжийн дэвшилтэд арга хэрэгслүүдийг таниулах, харилцан туршлага солилцоход орших аж.

Монголын Менежментийн Зѳвлѳхүүдийн Холбоо (ММСА) нь тус чуулганд дараах чиглэл, зорилготой оролцох болно. Үүнд:

  1. ICMCI-д албан ёсоор бүртгүүлж гишүүнээр элсэх,
  2. Ѳѳрийн гишүүн зѳвлѳхүүдийг Олон Улсын түвшинд хүлээн зѳвшѳѳрүүлэх, холбогдох сургалт хѳтѳлбѳрүүдэд хамруулах,
  3. Бусад орны Менежментийн Зѳвлѳхүүдийн холбоодуудтай холбоо тогтоож, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх  зорилготой.

 

Монгол Улсаа тѳлѳѳлѳн чуулганд оролцож буй Монголын Менежментийн Зѳвлѳхүүдийн Холбооны (ММСА) тѳлѳѳлѳгчдѳд Монголын менежментийн зѳвлѳхүүдийн нэрийн ѳмнѳѳс амжилт хүсч байна.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top