Сэтгүүлчдийг шалгах биш сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийн асуудлыг шалгадаг болооч

2017 оны 05 сарын 04

Сангийн сайд Б.Чойжилсүрэн нэр бүхий сайтуудыг цагдаагийн байгууллагад өгч, сэтгүүлчдийг өөрийг нь гүтгэлээ хэмээн гомдол гаргаж, дарамталсантай холбогдуулан Монголын Сайтын Холбоо /МоСаХ/ гишүүн сайтуудынхаа эрхийг хамгаалах үүднээс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Хурал 13:00 цагаас “MNBC” кабелийн телевизийн байран дахь “Live conference center” хэвлэлийн бага хурлын танхимд болсон юм. Хуралд МоСаХ-ны ерөнхийлөгч Э.Батхүү болон Undesten.mn, BreakingNews.mn, Zindaa.mn, Paparatsi.mn сайтын удирдлагууд оролцсон юм. Тэдний зүгээс гишүүн сайтууд болон тэдгээрийн сэтгүүлчдийг хамгаалах зорилгоор энэхүү хэвлэлийн бага хурлыг зарлан хуралдуулж байгаагаа мэдэгдээд цагдаагийн байгууллага эхлээд сэтгүүлчдийг шалгаж, тэднийг айлгаж дарамтлах бус сэтгүүлчдийн бичсэн нийтлэлд дурдсан асуудлыг шалгадаг болмоор байна гэдгийг дурдсан юм. Мөн цагдаагийн байгууллага сэтгүүлчийн бичсэн нийтлэлд дурдсан асуудлыг шалгаад, ор үндэсгүй гүтгэсэн болохыг нь тогтоовол сэтгүүлч болон тухайн редакци хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байх болно гэдгийг мэдэгдсэн юм.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд тэрбээр “Б.Чойжилсүрэнгийн хязгааргүй шунал МАН-ыг шороотой хутгасаар байна” гарчигтай нийтлэлтэй холбогдуулж гомдол гаргасан бөгөөд цагдаагийн байгууллагын зүгээс өчигдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний  өдөр /5 сарын 3/ цөөнгүй сэтгүүлчийг цагдаагийн газрын үүдэнд 4-5 цаг уяж залхаан цээрлүүлжээ. Мөн энэ байдал дан ганц өчигдөр бус удаа дараа болж, цагдаагийн байгууллага улстөрчдийн захиалгаар сэтгүүлчдийг байсхийгээд дуудаж, байцааж, олон цагаар үүдэндээ хүлээлгэж, сүрдүүлсэн маягтай ажиллаж байгааг дурдсан юм. Тиймээс сэтгүүлчид өөрсдийнхөө эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэж, цагдаагийн байгууллагыг нэг талыг барьж ажиллахгүй байхыг зөвлөсөн юм.

Зүй нь бол цагдаагийн байгууллага улстөрчийн захиалгаар миний эсрэг зүйл бичсэн сэтгүүлчийг ямар ч хамаагүй аргаар шийтгэ гэсэн үүрэг даалгаврын дагуу ажиллахаас илүү сэтгүүлчийн, тухайн редакцийн бичсэн нийтлэлд дурдсан асуудлыг үнэнд нийцэж байгаа эсэхийг шалгах ёстой. Тэгтэл цагдаагийн байгууллага асуудлын араас явах бус, оффис дотроо суучихаад хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн хүсэлтээр сэтгүүлчдийг дарамталж, айлган сүрдүүлж, захиалагчаа хэл, эх сурвалжаа хэл гэх зэргээр ажиллаж байна. Ерөөсөө сэтгүүлчид бол “Нийгмийн эмч хүмүүс”. Бид нийгэмд үүссэн идээ бээрийг цэвэрлэх, шахах ажлыг хийж, дахиж тийм зүйл давтагдуулахгүй төлөө ажилладаг. Гэвч эрх ямбандаа хэт бялуурсан улстөрчид өөрсдийнх нь хязгааргүй эрх ашигт тээглэсэн сэтгүүлчдийг боомилох гэсэн, дуу хоолойг нь хаах гэсэн үйлдлүүд гаргасаар байна.

Саяхан л гэхэд Зөрчлийн тухай хуулинд сэтгүүлчийг 10 саяар, редакцийг 100 саяар торгох заалтыг улстөрчдийн зүгээс оруулж ирсэн. Ингэхдээ улстөрчийн эсрэг нийтлэл бичсэн сэтгүүлч, редакцийн хөндсөн асуудлын үнэн бодит байдлыг шалгахын оронд шууд гүтгэсэн гэсэн зүйл заалтанд оруулж цагдаагийн байгууллагын түвшинд хаах гэж оролдсон явдал юм.

Уг нь одоогийн хуулиар улстөрч буруу зүйл хийсэн үү аль эсвэл сэтгүүлч улстөрчийг гүтгэж бичсэн үү гэдгийг цагдаагийн байгууллага шалгаад шүүхээр шийдэгддэг юм. Тэгтэл улстөрчийн хууль бус үйлдлийг нийгэмд дэлгэвэл шууд гүтгэсэн гэсэн зүйл ангид орж, түүнийгээ үнэн бодит гэдгийг шүүхээр таслуулж чадахгүй торгуульд унах аюулд ороод байв. Ямартай ч, 112 гишүүн сайттай Монголын сайтын холбоо сэтгүүлчдийнхээ эрхийг хамгаалж, цагдаагийн байгууллага шууд сэтгүүлчдийг буруутгадаг байдлын эсрэг бат зогсохоо илэрхийллээ.

Мөн Тост, Тосон бумбын нуруун дахь хууль бус олборлолтын талаар иргэдийн мэдээлэл дээр үндэслэн бүтсэн  “Тосон бумбын нулимс” I, II, III цуврал нэвтрүүлэгтэй холбоотойгоор сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагад дарамт шахалт ирж байна гэж үзэж буйгаа "Зиндаа" сайтын Гүйцэтгэх захирал С.Мөнхзул хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан юм.

Төгс

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.42.214) 2025 оны 03 сарын 13

MANgar Choichilsuren erdiin setgedeg hun bish.Bugdiig huwiin bogino uhaanaar shiidehiig orolddog MANgar. MAN-iin mergejliin todotgoltoi MANgaruudiin neg.Ehner huuhedtei yum bolow uu????Iim MANgartai yaj ichihgui amidardag bol??!!

1  |  0
зочин(66.181.181.161) 2025 оны 03 сарын 13

Хуулиа зөрчин иргэд нийгэмд үйлчилэхийн оронд үнэнийг хэлж бичсэн сэтгүүлч, шудрага иргэдийг залхаан цээрлүүлж, залхаан цээрлүүлэх, хоцрогдсон бүдүүлэг арга барилтай, даргад үйлчилдэг, захиалгатай шийдвэр гардаг цагдаагийн талаар тохиолдол бүрийг нь бодитоор бичиж ард түмэнд дүрсжүүлэн үзүүлж эмчилэх ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Энэ бол таны ажил мэргэжил учраас бодитой хандлагуудыг ил далд олон аргаар бичиж цуврал болгон явуулж хууль зүйн яамны хууль бус үйлдэл бүрийг илрүүлж эмчилэх, ард иргэдэд үзүүлэх нь зүйтэй байхаа

1  |  0
Bi(103.229.123.9) 2025 оны 03 сарын 13

Yun setgvvlch ...Baakhan murdun baitsaagchid .khovchid ,notolgoogvi yumaar shuugian tarigchid, niigmiin setgel zvig khuurugdugchid l baigaa shdee. Yamarch yos zvi baikhgvi. Vvdendee 4-5 tsag uyaj zalkhaan tseerlvvljee.-gej bichsen chine l gvtgeleg bish yumuu

1  |  0
zochin(84.139.108.86) 2025 оны 03 сарын 13

unen ug helsn hund hun oshootei,uher unasan hund nohoi oshootei

1  |  0
Зочин(27.123.214.125) 2025 оны 03 сарын 13

Лхагвасумбрэлийн алуурчныг олоосой доо! Гэмгуй улсуудыг сурдуулдэг шиг ундсэн ажилдаа идэвхитэй байсансан бол

1  |  0
Зочин(182.160.39.195) 2025 оны 03 сарын 13

ТЭР ТОСОН БУМБЫН тухай нэвтрүүлэгт ямар ч ГҮТГЭЖ гүжирдсэн юм байхгүй бна лээ. Ичиж улайх нүүргүй улаан нүдэлсэн мангасд..сэтгүүлчид бүү бууж өгөөрэй

1  |  0
Зочин(66.181.187.80) 2025 оны 03 сарын 13

Зөрчлийн хуулийг дэмжиж байна.хүн гүтгэсэн сэтгүүлчдийг торгох ч багадна.эрхийг нь тодорхой хугацаагаар хас.

1  |  0
Зочин(66.181.187.80) 2025 оны 03 сарын 13

Хүний нэр төрд халдаж гүтгэн доромжилдог ёс зүйгүй МӨНГӨНИЙ сэтгүүлчдэд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.

1  |  0
zochin(93.91.80.6) 2025 оны 03 сарын 13

Shudarga unenii duu hooloi bolj bgaa ta nariig demjij bn. Buu shantraarai.

1  |  0
зочин(150.129.140.69) 2025 оны 03 сарын 13

Энэ сэтгүүлчид гэж ёстой даварсан амьтад байх юм.Хүнийг хэлэх хэлэхгүйгээр баахан биччихээд хэл ам гарахаар өөрсдийгөө өмгөөлөх нь нөгөө өндөгөө харамласан бүргэд шигээ

1  |  0
Top