Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй холбоотой хэвлэлийн бага хурал хийлээ

2017 оны 05 сарын 04

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид "Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө"  гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн. Гэвч харамсалтай нь Хэвлэлийн эрх чөлөөний баярын эл өдөр зарим сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага Цагдаагийн  байгууллагын үүдийг сахиж өнгөрүүлжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өөрийнх нь нэр төрд халдсан үндэслэлээр нэр бүхий дөрвөн сайтыг Цагдаагийн байгууллагад өгөөд байгаа аж. Үүнд Zindaa.mn, Breakingnews.mn, Undesten.mn, Paparatsi.mn сайтын удирдлагууд тайлбар хийж, хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Хэвлэлийн бага хуралд Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Undesten.mn сайтын захирал Ц.Мөнхбаатар, Zindaa.mn, Breakingnews.mn сайтын Гүйцэтгэх захирал С.Мөнхзул нар оролцов.

Тус хурлын үеэр хоёр сэдвийг хөндөн мэдээлсэн бөгөөд эхнийх нь "Б.Чойжилсүрэнгийн хязгааргүй шунал МАН-ыг шороотой хутгасаар байна" гэсэн  гарчигтай нийтлэлийг сайтуудаасаа буулгах тухай цагдаагийн шахалт ирсэн тухай юм. Тус нийтлэлийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй гэсэн шалтгаанаар буцаан татах болсноо хэвлэлийн хурал зохион байгуулагчид мэдэгдэв.

“Undesten.mn” сайтын захирал Ц.Мөнхбаатар "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол сэтгүүлчдийн хувьд баярын өдөр байдаг. Баярын өдрөөрөө хар бараан зүйл яриад яахав гээд өчигдөр бид дуугарсангүй.

Улстөрчид сэтгүүлчдийг дарамталж, сүрдүүлж, улмаар шүүх цагдаагаар асуудлыг шийдүүлэхийг  нэн тэргүүнд зорьдог жишиг тогтлоо. Аль нам байхаас үл хамааран сэтгүүлчийг ад үзсэн, дарамталсан шинжтэй  үйл ажиллагаа явагдах  боллоо.  

Цагдаагийн байгууллагаас асуудлыг тодруулах нэрээр  сэтгүүлчийн бичиж нийтэлсэн мэдээллийг мөрдөн шалгахын оронд сэтгүүлчийг өөрийг нь байцаадаг, айлган сүрдүүлдэг, эх сурвалжаа хэл гэж шаарддаг, захиалагчаа хэл гэж дарамталдаг, удаа дараа дуудаж, өдөржин үүдээ сахиулж залхаадаг явдал түгээмэл байсаар байгаагийн бодит жишээтэй өчигдөр бид нүүр туллаа. Гэхдээ бид хууль цагдаагийн байгууллагын шаардлагыг хүндэтгэн үзэж, бид гаргасан нийтлэлээ буцаан татаж байна. " гэв.

Хоёр дахь гол сэдэв нь Zindaa.mn, Breakingnews.mn сайтын тусгай сурвалжлах багийн бэлтгэсэн “Тосон бумбын нулимс” цуврал нэвтрүүлэгтэй холбоотой аж. Өмнөговь аймгийн Гурван-Тэс сумын нутгийн иргэдийн хүсэлтээр бэлтгэсэн тус нэвтрүүлэг цацагдсаны дараа тодорхой дарамт шахалтууд ирж байна гэж үзэж буйгаа Zindaa.mn сайтын гүйцэтгэх захирал С.Мөнхзул ярилаа.

Тэрээр хэлэхдээ "Бид энэ эрэн сурвалжилсан нэвтрүүлгээрээ "Сауд Гоби Коэл Транс" ХХК ашиглалтын лиценз авч, уул уурхайн олборлолт явуулах гэснээс үүдэж Тооройн төгөл, Загийн ой, Буйлсын хөндийн буйлс устаж үгүй болох аюул нүүрлээд байгааг хөндсөн юм.  

Харамсалтай нь нутгийн иргэдийн хүсэлтээр хийгдсэн уг нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч, редакцид тодорхой байгууллага, албан тушаалтны зүгээс дарамт шахалт үзүүлж эхэллээ гэж үзэх үндэслэлтэй хэд хэдэн үйл явдал өнгөрсөн хугацаанд бидэнд тохиолдлоо. Бид байдлыг маш  сайн ажиглаж байгаа. Хэрвээ дахин  ноцтой нөхцөл байдал үүсвэл  бид асуудлыг олон нийтэд цаг минуттай нь, баримттай нь мэдээллэх болно" гэлээ. Түүнчлэн  олон нийтийн мэдэх эрхийг хангаж, сэтгүүлчийн ёс зүйг чанд эрхэмлэн аливаа дарамт шахалт, сүрдүүлгээс айж эмээхгүйгээр  зөвхөн үнэнийг олон нийтэд хүргэх ажлаа цааш үргэжлүүлсээр байх болно гэдгээ онцлон хэлсэн юм. 


 

Тосон Бумбын нулимс : Цуврал №1 Мангасын аман дахь Гурван Тэс...


 

Цуврал - 2 : Тусгай хамгаалалтанд хэрчүүлсэн ”Тосон Бумбын нуруу”...

 

Цуврал №3 ”Хөвд , Хуршуутын голын хөөрхийлөлтэй хувь заяа”...

 


WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АМАРАА(66.181.187.249) 2025 оны 03 сарын 13

энэ дураарай даварч байгаа төрд гарсан чойжилсүрэн мэтийн нөхдүүд энэ сайхан монгол орны минь сүйтгэсэн хариуг уул усны лус савдагдууд удахгүй хэдэн үеэр нь хүний хамгийн хэцүү бүх зовлонг бэлэглнх болно харин манай сэтгүүлчид яагаад дандаа мэнгэт нямдорж шиг хэрэв асуудал эвгүй болбол өөр том асуудал гаргаж тавих болно гэж шантаажилж байхаар шууд тэр булхайг нь мэдээлэх хэрэгтэй энэ тэгнэ ингэн гэсэн зүйл чинь цаанаа мөнгөтэй холбоотой байдал харагдаад байна шүү сэтгүүлчил минь

1  |  0
zochin(202.70.47.99) 2025 оны 03 сарын 13

Yanadaa. Ene ih nugelee yaj daanadaa. Yamarch chadvargui, harah tsarainii mungunii tuluu nudee uhaj ugsun iim huneer ulsiin munguu bariulaad yavah ch gejdee.

1  |  0
Жудаг(59.153.114.200) 2025 оны 03 сарын 13

Чойжоо гуай говиос савраа тат.

1  |  0
Жудаг(59.153.114.200) 2025 оны 03 сарын 13

Чойжоо гуай говиос савраа тат.

1  |  0
Жудаг(59.153.114.200) 2025 оны 03 сарын 13

Чойжоо гуай говиос савраа тат.

1  |  0
жамбаа(103.229.122.29) 2025 оны 03 сарын 13

УИХ-ын гишүүн, Сангийн сайд,бас барилгын котпани, ашигт малтмалын лиценз гээд ют ют л байх шиг. Тийм шуналтай хүн үү? эсвэл тийм хөдөлмөрч хүн юмуу? Гэхдээ бишээ

1  |  0
gg(103.229.121.174) 2025 оны 03 сарын 13

Gedeg nohod sangiin saidiig anhnaasaa luivar

1  |  0
Zochin(217.114.169.245) 2025 оны 03 сарын 13

Ene sangiin saidiig Eronhii said songson gej bodoj bnuu. Ugui. M.enkhbold gej gazriin naimaachin gargaj songson.

1  |  0
Zochin(217.114.169.245) 2025 оны 03 сарын 13

Ene sangiin saidiig Eronhii said songson gej bodoj bnuu. Ugui. M.enkhbold gej gazriin naimaachin gargaj songson.

1  |  0
DVV NI(202.21.106.139) 2025 оны 03 сарын 13

HOOSON GUILGACHIN SETGYYLCH NAR MIN MANAI BAYAN AHTAI TERSELDEJ BHAAR MINII TENEG AHIIG ONGIROOJ BGAAD .....

1  |  0
Бор(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

Хар ухаанаар сангийн бодлогыг удирдаггүй байхаа Миний мэдэх ЗХУ- сангийн сайд Зеверов 1939-1963 он хүтэл ажиллахдаа дайны хүнд үеийн эдийн засгийн хүнд байдлыг даван туулж анжистай байсан орос орныг атомын бөмбөгтэй болгож чадсан ийм л ухаантай мэдлэгтэй сангийн сайдууд хэрэгтэй байна хар ухаанаар эдийн засгийг хөгжидөгүй юм

1  |  0
Зочин(66.181.188.97) 2025 оны 03 сарын 13

Мэдлэггүй сайд огцор үнэн ш лэ

1  |  0
gebe(182.160.33.214) 2025 оны 03 сарын 13

shunaltai muu hulgaich ve.shalaj huraah heregtei

1  |  0
Зочин(66.181.184.114) 2025 оны 03 сарын 13

Цагдаа ямар шуурхай юм бэ байгаль хамгаалагчын үхэл амиа хорлолт болсон одоо түмний нүдэн дээр болж буй хууль бус үйлдэл бас л гүтгэлэг үү нүд ам нь бүлтэгнээд хөдөөнийхөнд мөнгө тарааж байсан нь бас гүтгэлэг эвлүүлэг үү иймэрхүү хөгийн арчаагүй төрийн түшээд ээр яах юм бэ

1  |  0
Гүтгэх(202.70.46.208) 2025 оны 03 сарын 13

Гүтгэсэн бол шорондоо оч доо.

1  |  0
zochin(220.125.223.33) 2025 оны 03 сарын 13

Naadahaa ooriig ni tsagdaad shalguul hudalaa baahan amalj garch ircheed odoo ard tvmniig hulihdaad ynz bvriin huuli sanaachilj batluulaad ard ergedeer hamag bulhaigaa tolvvlj bna ogtsruulwal taarna

1  |  0
Яады(202.9.41.145) 2025 оны 03 сарын 13

Тэр луйварчны үнэнийг л бичээ байлгүй дээ

1  |  0
nyamaa(66.181.190.13) 2025 оны 03 сарын 13

oor hiih yum oldohgui baigaa yum bhdaa ajilaa ogood zail teneg hazgai helt hudend huiten hun yum bnlee

1  |  0
bold(66.181.190.13) 2025 оны 03 сарын 13

teneg dorvod zail

1  |  0
zzzzz(66.181.190.13) 2025 оны 03 сарын 13

ajilaa hiildee teneg dorbod mine buruu seheed bn uu

1  |  0
1(202.70.44.116) 2025 оны 03 сарын 13

turiin mahin ajillaj ehellee dee

1  |  0
Top