Согтуу украин эр найман давхраас хоёр ч удаа үсрээд үхсэнгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 04

Украины Мариуполь хотын оршин суугч, 25 настай залуу согтуугаар орон сууцны наймдугаар давхраас хоёр ч удаа үсрээд амьд үлджээ. Орон нутгийн "Мариуполь-Экспресс" сонинд энэ талаар мэдээлсэн байна.

Хэрэг өнгөрсөн ням гарагийн 16,50 цагийн орчимд (Орон нутгийн цагаар) Металлургийн өргөн чөлөөнд болжээ. "Надо.ua" сайт болсон явдлыг дэлгэрэнгүй бичсэн байсныг хүргэе.

Залуу эр эхний удаа үсрэхдээ модон дээр унажээ. Мөчрүүд татах хүчийг сааруулсан учир мань эр ноцтой гэмтэл аваагүй аж. Мань эр өөрөө босон явж наймдугаар давахрт байх гэр рүүгээ орсонь үүнийг баталж байгаа юм.

Харин хоёр дахь оролдлого нь эхнийхээсээ хамаагүй амжилттай болж, аарцаг, хөлөө хугажээ. Гэхдээ зорилгоо биелүүлж чадаагүй аж. Тэрбээр эхний үсрэлтээ хийснийхээ дараа угаалгын өрөөндөө орж шүдээ угааж, толгойгоо норгон сэргэж аваад эмчид очихгүй гэж найууддаа хэлж байсан байна. Харин хоёр дахь үсрэтийнхээ дараа ямар байдал үзүүлсэн нь одоогоор тодорхойгүй байгаа аж. 

С.Төгөлдөр 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ккк(202.55.191.88) 2025 оны 03 сарын 13

Марупольд чинь бас оросууд амьдардаг шүү дээ согтуу орос биз Украинчууд Оросууд шиг архичин биш ээ ккк

1  |  0
zz(90.96.56.200) 2025 оны 03 сарын 13

bairiig ni soliod 1 davhart uguusei zailuul hund amidrahad ni tuslah heregtei

1  |  0
Top