Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Х.Баттулгын тухай таны мэдэхгүй баримтууд

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 04

Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд АН  нэр дэвшихийг хүссэн зургаан нэр дэвшигчийг дотооддоо өрсөлдүүлэхэд, хамгийн өндөр оноог УИХ-ын гишүүн асан Х.Баттулга авсан юм. Ингээд  Х.Баттулгын тухай  баримтуудыг хүргэж байна.

 

  •  Х.Баттулга 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төржээ. Хоёр охин, хоёр хүүтэй юм. 

  •  Аав нь Баянхонгор аймгийн Баянцагаан, ээж нь  Галуут сумын уугуул. Гэхдээ аав ээж хоёр нь  эрт хотод орж ирсэн бөгөөд  комбинатад ажиллаж, амьдарч эхэлсэн гэдэг. Тэрээр нэг эгч, нэг дүүтэй. 
  • Тэрбээр Яармагийн 34 дүгээр сургуульд сурдаг байжээ. Наймдугаар анги төгсдөг жил  ангийн багш нь "Гарынхаа дүйгээр амьдралаа олсон нь дээр байх. Зургийн сургуульд шалгалт өг" гэжээ. Үүнийг сонссон Х.Баттулга Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж төгссөн гэдэг. Улмаар 1982 оноос 1990 он хүртэл Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж байжээ.
  •  Зургийн сургуульд сурдаг байхдаа Баянгол зочид буудлын урд жуулчдад зургаа нэг доллараар зардаг байсан гэдэг.  Жуулчидтай харилцах шаардлагатай байсан учир давхар хажуугаар нь англи хэлийг сурчээ.

 

  •  1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин болов.

 

  •  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Мөн дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.

 

  •  1966 оны их үерт автсан айлуудад Яармагийн дэнжид газар олгосон гэдэг. Энэ үерээр Халтмаагийн гэх айл ч үерт автаад байсан аж. Тэр үед айлын дунд хүү Х.Баттулга гурван настай байжээ.

  •   Харин 1989 онд эх орондоо болсон Дэлхийн цомын тэмцээнд оролцон түрүүлэж  дөрвөн өрөө байраар шагнуулж байсан ажээ.

 

  •  Спортын салбарт гаргасан түүний амжилтыг үнэлж гавьяат тамирчин цолыг олгож улмаар 2006 оны есдүгээр сард Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

 

  • 1990 оноос эхлэн наймаа хийхээр шийджээ. Дотоодын хямд даавуугаар хүүхдийн  хувцас оёж,  Унгар улсад зарахаар  явж байсан гэдэг. Хүүхдийн хувцас зарж олсон бага хэмжээний мөнгөө өвөртлөн Сингапурыг зорьж, видео камер авчирч Монголдоо зарах бодол төрсөн аж. Гадаадын олон орон руу улсын зардлаар тэмцээн, уралдаанд явахдаа Монголд ямар бараа аваачиж зарвал хэдэн төгрөг унагах бол гэж тооцоолдог байж.  Тэр үеэс мөнгөний амтыг, бизнес хийхийн давуу талыг ухаарч урлаг, спортын салбараас хөндийрч бизнесийн замналаа эхлүүлж байжээ.

 

  •  Тэрээр анх бизнес эрхлэхдээ Сингапураас электрон бараа авчраад зарахад хэд нугалдаг байж. Мөн Гүржээс хоёр камаз ногоон цай ачуулж борлуулсан нь тооцоолсноос их ашиг олсон гэдэг.  Монголд анхны саятан сугалааг гаргаж, шаггүй их мөнгийг халаасалж дөнгөсөн сүйхээтэй нэгэн байлаа. Мөн Улаанбаатар хот нэг хэсэг шар өнгийн таксигээр дүүрч байсан юмдаг. Энэ сити таксины үйлчилгээг Х.Баттулга Монголд анх нэвтрүүлж байсан юм. 

 

  • Улс төрд орсон түүх:
  • 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

 

  •  Тэрбээр аав, ээж дээрээ согтуу очих нь битгий хэл архи үнэртүүлж орсон тохиолдол байхгүй ажээ. Цагаан сар, баяр ёслолын үеэр архи хийгээд ёслоод өгөхөд хошуугаа хүргээд л буцаагаад өгдөг гэнэ. Түүний дүү ч, аав нь ч  архи амсдаггүй хүмүүс гэдэг.

 

  •  Марио Пьюзогийн “Загалмайлсан эцэг” киноны гол баатар дон Карлеонегийн “Genco Pura Olive Oil Company”-тай  нэртэй адил нэртэй компаниа 90-ээд оны дунд vед үүсгэн байгуулж, “Max импекс”, “Талх чихэр”-ийг Х.Баттулга хямдхан худалдаж авсан юм.

 

  • Мөн “Женко тур бюро” компани нь хувьцаа гаргаж Чингисийн морьт хөшөө, XIII зууны цогцолборыг сүндэрлүүлсэн юм. Түүнчлэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 54 метр өндөр Майдар бурханы цогцолбор барих төслийг "Их Майдар" сангийнхан эхлүүлжээ.

 

  • "Баянгол" зочид буудлын хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг. Түүний ашигтай бизнесийнх нь нэг хэсэг. 
  •  Улс төрд хөл тавьж 2004 онд УИХ-ын түшээ болсноосоо хойш хэвлэл мэдээллийн салбарт онцгой анхаарал хандуулж эхэлсэн. “Дээдсийн амьдрал” сонинг ивээн тэтгэж, “Ардчилал” сонинд хөрөнгө оруулалт хийж, “Монголын мэдээ” сонинг худалдаад авчихсан. “ХИД” дэлгүүрийг худалдан авч баруун жигүүрт нь С1 телевизээ үүсгэн байгуулсан.

  •  Тэрээр спортынхныг  үргэлж дэмжиж ажилладаг. Энэ  талаараа "Монгол хүн араг үүрч аргалд явах, худгаас овоо татах, адуу малтай ноцолдох зэргээр хүчний ажил хийж багаасаа л барилдах суурьтай болдог. Энэ суурин дээр багахан менежмент хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд л дэлхийн хэмжээнд гараад ирж байгаа юм" гэжээ.

 

  • 1999 оны 8 дугаар сард “Мах Импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь 2 гаруй тэрбум төгрөгөөр хувьчилж авсан аж.
  •  Алдарт 17 чингэлэг спиртийн хэрэгт нэр холбогдож байсан нь үгүйсгэх аргагүй үнэн. Тэрбээр энэ хэргээсээ зугтаж гадаадад олон сар амьдарсны эцэст хэргээ дүүдээ холбогдуулсан болоод хэргээс мултарч байсан хэмээн хэвлэл мэдээллээр цацагдаж байсан билээ.

Сэтгэгдэл ( 116 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.253.236.106) 2025 оны 03 сарын 13

Энхболд улсад хөдөлмөрлөөд ганц дусал хөлс гаргаж үзсэн үү Газар зарж баяжсан байх Баттулга эх орныхоо нэрийг гаргаж хөлсөө дусалуулж үзсэн хүн шүү

1  |  0
Зочин(103.212.116.220) 2025 оны 03 сарын 13

Өөрийн хүч,хөрөнгө, толгойгоороо өөд нь тэмүүлж байгаа цэвэр монгол цусны, бүр борчууд дундаас төрсөн эх оронч-улс төрч хүн мөнөөс мөн. Лав л Монголоо хэзээч, хэзээ ч зарахгүй!!!!

1  |  0
gd(27.123.214.120) 2025 оны 03 сарын 13

Ene hun manai orniig avch yvah bh shuu mongoloo zarchih hun bish ym shuu de

1  |  0
1234(66.181.187.94) 2025 оны 03 сарын 13

Сперт хэрэгийг сөх????

1  |  0
Zochin(202.9.40.103) 2025 оны 03 сарын 13

Miye, Jenco 2iin Ali neg erunhiilugch boloh ni uu. Bi ichij Bna. Songuulid oroltsohgui e. Hulgaich, deeremchin erunhiilugchtei bolohgui e.

1  |  0
comment(202.179.27.45) 2025 оны 03 сарын 13

Боловсрол гэж юу байдгийг яагаад төрийн албанд хэрэгтэйг жижигхэн жишээгээр хэлээд өгье. Та дунд сургуульд газарзүйн хичээл заадаг багш байлаа, гэтэл барилгын коллеж төгссөн барилгачин хүн хүрч ирээд би газрын зураг сайн мэднэ, ном сайн уншдаг, олон орноор аялж байсан гээд таны оронд хичээл заахаар болов. Танд сайхан санагдахгүй л байх. Тэр хүн хичээл заах аргазүй, шинжлэх ухааны нарийн ширийн зүйлсийг мэдэх үү? Яахав үсрээл тэр улс тийм гоё энэ улс ийм гоё гэсэн жишээ ярина биз. Бид боловсролыг цэгцтэй мэдлэг, цэгцтэй ойлголт, цэгцтэй хүмүүжил гэж харах хэрэгтэй. Хамаг юм цэгцтэй байдаг япон

1  |  0
ИРГЭД(202.179.26.120) 2025 оны 03 сарын 13

ТУЛГААГ 1000 РУВЬ ДЭМЖИНЭЭ ОДОО ТӨВ ХАЛХААС ТӨРИЙН ТЭРГҮҮН БОЛОӨ ЦАГ НЭГЭНТ ИРСЭН УРЬДНЫ ГОРЫГ ИХ АМСЛААДАА БИД ТЭР ХУВИЙН АМЬДРАЛ ЯМАР ХАМАА БАЙНА ЕР НЬ ОРСУУД САЙХАН ХҮМҮҮС ШҮҮДЭЭ ...

1  |  0
Zochin(37.228.252.148) 2025 оны 03 сарын 13

Tegeed m.enkhbold odoo MGLIIG oodon dathuu. Hutsan bez. Ulaanbaatariig suuruulj unes hog utaan dundan samarj buh gazriin zarj idsen hulgaich. Ub oodon dataagui hun mongloo oodon dataj chadhuu. Yostoi hutsan bez.

1  |  0
jenco(143.176.214.9) 2025 оны 03 сарын 13

Battulga uuriinhuu her chadalaa medmeer yum daa !!!!

1  |  0
zochin(95.5.251.45) 2025 оны 03 сарын 13

eronhiilogch ednii bodloor togloom bololtoi wun eronhiilogch ene ulsad wu hiisen wm ulsiin 70.80 n jiliin hugatsaand buteej bosgoson undesnii uildberuudiig uneguiduulj luibardaj absan uildberiin ajilchid ar geriin humuus gudmand garsan .chi zugeer bolij uz toriin hun gj arai oor huniig helne

1  |  0
Зочин (202.70.46.215) 2025 оны 03 сарын 13

Баттулгыгаа дэмжинээ манай нохой хотдоо хонь руу чоно дайрахад өөдөөс нь хуцах нохой гэж Бямбасүрэн гуай хэлсэн үнэхээр Энэ хэт олонхи болчоод хуралдаа ирэхгүй худлаа ирц бүрдүүлж хүний өмнөөс кноп дарж суугаа наад захын үүрэг хариуцлагагүй нөхдөд хазаар хэрэгтэй гэж дэмжсэн шиг дэмжие та бүхнийгээ бас уриалмаар байна

1  |  0
Зочин (202.70.46.215) 2025 оны 03 сарын 13

Алдсан алдаагаа харин давтдаггүй юм билээ 17 чингэлэн спиртний тухай яриад дахиад хэзээ ч архи үйлдвэрлэл рүү ороогүй өөрөө архи ч амсахгүй яваа хүн

1  |  0
Зочин (202.70.46.215) 2025 оны 03 сарын 13

Энэ хүн багаасаа л хөдөлмөрөөрөө амжилтанд хүрсэн элит нэртэй дарга нарын дардан замаар явж төрөөс төрсөн тэрбумтан хүү биш ажил хийж байхад алдаа л биз манай сонгуулийн хугацаа богино залгамж чанар байхгүй гайгүй үр дүнд хүрэх ажлуудаа өчүүхэн эрх ашгийг үүднээс бүтэлгүйтүүлж сонгуульд гарахын тулд мөнгө улаан нүд цагаан болсон өөрсдөө хар цагааныг ялгаж уншиж судлахгүй хүний амаар мэддэг юм шиг ярьдаг цэцэн гэж өөрийгөө дөвийлгөсөн урвуу ухаантанууд олширсон энэ нийгмийн гажуудал биднийг эх орон ч үгүй тусгаар улсгүй болгож мэдэх болсон бусуу боловсрол л гэнэ тэр чинь арай өөр байхаа

1  |  0
mut(202.9.41.252) 2025 оны 03 сарын 13

27 jil tur naimaaltsaj sursan bha odoo huvidaa bayjsan garuud eh ornoo gehvv ..naimaachin hvn mungunuus uur bodol bii uy ,,,odoo boloy doo ...ene heded mongoliin gazar nutag mungu shig l haragdaj bga ..ardchilal neriig hudaldagsadaas saltsgaay l daa

1  |  0
зочин(109.218.76.7) 2025 оны 03 сарын 13

Баттулгаа дэмжинэ, улс орондоо юм хийдэг мөн хөгжил дэвшлийн төлөвлөгөөтэй хүн, юм хийж бүтээе гэсэн чармайлттай гүйлгээ ухаан сайтай хүн, зарим нь боловсролгүй л гэж шүүмжилдэг, дээд сургуульд 3 удаа орсон тамирчин хүн үнэхээр сурах худлаа юм билээ гэж өөрөө ярьдаг,боловсролтой гэснээ л бид сонгодог шүү дээ улс орноо хөгжүүлж чадахгүй байна, Эзэн хааны үед ч гадаад боловсролоор дэлхийн талыг эзэлж дэлхийд гайхагдаагүй байх шүү, гэгцхүү монголоо гэсэн сэтгэлтэй, шударга, эх оронч, жинхэнэ монгол ухаантай хүн улсын тэргүүн байх ёстой.

1  |  0
Зочин(103.212.116.84) 2025 оны 03 сарын 13

М.Энхболдтой харьцуулж үзвэл,Бүтээн байгуулагч,Монголын нэрийг дэлхийд мандуулсан,спортын зүтгэлтэн гавъяат тамирчин жинхэнэ монгол эр хүнийг дэмжицгээе.

1  |  0
mgl(75.34.165.192) 2025 оны 03 сарын 13

Beijing d 35say dollars huvaaj7hun hubaaj avaad zarim ni USA Australia yavsan heregee elbegiig daramtalj darsan uu

1  |  0
Irgen (195.209.246.230) 2025 оны 03 сарын 13

Heey humuus ee BattulGIIN HIISen zuil geed bAih yum yag yu hiisen be Mongoliin tomoohon uildveruudiig ungui huvichilsan tatvar tulultuur uu ehnii 100 d ch baidaggui tumur zam geed budilaan uud ni duusahgui shuu dee harin Tuvdhinbayar olimpoos alt avsand bayrlaj yavdag shuu

1  |  0
Ард(103.57.95.223) 2025 оны 03 сарын 13

БЭЭЖИН ХАВНААС МОНГОЛ БАНХАР ИЛYY ХУЦАНА

1  |  0
АН(122.201.31.181) 2025 оны 03 сарын 13

Женко нэрээ тат..

1  |  0
Зочиг(122.201.31.181) 2025 оны 03 сарын 13

Баттулга шоронд орохгүйн тулд МАН-ын талд өөрийнхөө нэр дэвшсэн эрхээ худалдана. АН-ЫН НЭР ХҮНД, НЭР НҮҮР ЖЕНКО, С.ЭРДЭНЭ 2-ЫН ҮЕД БҮР МӨСӨН УНАЖ БАЫХГҮЙ БОЛНО

1  |  0
одноо(59.153.113.148) 2025 оны 03 сарын 13

энхболд луйвардчихгүй л бол энэ хүн гарнаа дэмжинээ ард түмний дунд нэр хүндтэй эрхэм шүү

1  |  0
Mongol hun(211.252.34.197) 2025 оны 03 сарын 13

Taniig demjij bga shui

1  |  0
ЗОЧИН(202.70.34.98) 2025 оны 03 сарын 13

АВГАЙ НЬ ОРОС ГЭСЭН ТЭРГҮҮН ХАТАГТАЙ БОЛОХ УУ KKKKKKK

1  |  0
Зочин (217.114.169.245) 2025 оны 03 сарын 13

Баттулга т хийж бүтээсэн зүйл их байна. Энэ хүний гар сэтгэл хүсэн болгон нь дэвжиж дээшлэх юм аа

1  |  0
Zochin(217.114.169.245) 2025 оны 03 сарын 13

Ene muulaad bga humuusiin tsaan. M.enkhboldiin hol garuud bna. Tegeed olgiarhuudiin nuuts chimeegui ezen geh Enkhboldiig demjihuu. Beleehen tod jishee Ub har emleg suguil tsetserrleg bariich geed gazar alga. Buh ood too ongtoo gazriin zaraad idchihsen hulgaich. Odoo mongliig mine zarj idheer aisiui m.enkhbold gej hulgaich

1  |  0
Зочин(103.229.121.216) 2025 оны 03 сарын 13

Арай ер ч болохгүй дээ

1  |  0
ЗОЧИН(119.40.98.162) 2025 оны 03 сарын 13

Архаг луйварчин л байна боловсролгүй нөхөр бүх юмыг мөнгөөр хэмжинэ дээ.Ийм гаруудыг гаргаж болохгүй санагдаж байна.

1  |  0
zalyy(122.201.21.191) 2025 оны 03 сарын 13

Xn.. -Mongol ylciin tergvvn xadagtai Anjelika Isaffoi gej zarluuldag boloxiimuu.? 40-d nacandaa 3 exner colij baican xvn yaj ylc orniig ydirdaxiin..?

1  |  0
Зочин(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

90-ээд онд дэлгүүрт давснаас өөр юмгүй болчихсон байсан нь энэ нөхөр л Монголын ард түмний хэдэн үйлдвэрийг нь хямдхан луйвардаж аваад Монголчуудыг сэгсэрчихсэн байна ш дээ

1  |  0
zochin(202.179.31.44) 2025 оны 03 сарын 13

N,Enhbauariig devshvvlehgvi bol H.Battylgiig demjine tand amjilt hvsie.

1  |  0
зочин(119.40.98.98) 2025 оны 03 сарын 13

АН дууссан байна

1  |  0
Монголчуудаа(150.129.141.208) 2025 оны 03 сарын 13

Баттулгыг дэмжинэ

1  |  0
Эмээ(150.129.141.208) 2025 оны 03 сарын 13

Энгийн терийн хар хvн. Монголоо гэсэн сэтгэл байвал боловсрол хамаагvй. Боловсрол нь ендер байх тусам хулгай нь улам боловсронгуй болдог гэдгийг тереес терсен тэрбумтангууд харуулсан. Тэдний монголдоо хийсэн бvтээн байгуулалт гэж юу байгаа юм. Баттулгын Мах,ТЧК,Чингисийн морьт хешее гэх мэт нь Монголын нvvр царай болж байна. МонголынТТ-ын телее дуугарсаны телее энэ хvнийг харлуулах операц их явагдсан гэж би боддог.

1  |  0
Zochin(27.123.214.105) 2025 оны 03 сарын 13

Avakh oligtoi yum negeekhen ch alga. Ynzan buriin khuukhnees tsugluulsan kheden khar tamkhichin khuukhed, arkhiar ard irgediig khorduulakh uil ajillagaag khetees tuluvlusun, uvaigui deerelkhuu deeremchin yum bna gej oilgoloo

1  |  0
МАНАЙ НОХОЙ(202.21.100.210) 2025 оны 03 сарын 13

Манай талын НОХОЙ болтлоо боловсорсон БОЛОВСРОЛтой хүнийг дэмжихгүй бол МОНГОЛ гэж дуугараад ч яахав дээ, МОНГОЛЧУУД МИНЬ ЭЭ

1  |  0
зочин(66.181.179.161) 2025 оны 03 сарын 13

хэрэв мөнгө хүчтэй бол энэ хүн ялна.Шударга байдал хүчтэй бол энэ хүн ялагдана би л лав энэ хүний төлөө санаалаа өгвөл үгүй гэнэ .

1  |  0
ЗОЧИН(14.155.91.190) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ХҮНИЙ НӨГӨӨ АЛДАРТАЙ ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХИЙЖ БАЙСАН ГЭМТ ХЭРЭГҮҮД НЬ ЯАСАН БЭ? ЖИШ: СПИРТ БОЛОН БАНК, ҮНДСЭН ХӨРӨНГИЙН НАЙМАА ГЭХ МЭТ. УУЛ НЬ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ХҮН ЧИНЬ ТОДОРХОЙ ШАЛГУУРТАЙ БАЙДАГ ЮМСАН. ЕР НЬ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТАРХИ ТОЛГОЙ НЭГ Л БИШ БОЛЖЭЭ. ЦУС ОЙРТОСНЫХУУ АЛЬ ЭСВЭЛ АРХИНД ХОРДОСНЫ УРШИГ УУ. ЯМАРЧ БАЙСАН ЭРҮҮЛ БИШ БОЛСОН БАЙНА.

1  |  0
зочин(202.9.42.15) 2025 оны 03 сарын 13

амьдралын ухаантай жудагтай хүлээцтэй Монголоо гэсэн сэтгэлтэй хүн шиг санагддаг шүү Дэмжиж байна

1  |  0
зочин(202.179.31.43) 2025 оны 03 сарын 13

Магтаад байна уу?Матаад байна уу?Одоо ч нэр дэвшигчдийг сайн муугаар нь баахан балбах байх даа?

1  |  0
зочин(202.9.42.59) 2025 оны 03 сарын 13

1989 онд 4 өрөөтэй байр байдаг л байсан юм байхдаа. Хамгийн олон өрөө нь 3 байсан санагдах юм.

1  |  0
zochin(122.201.21.191) 2025 оны 03 сарын 13

Yamar ch congoltgvi eronhiilogch boloxoorgvi xvmvvciig ard tvmend tylgachix umaa.? Orocyydiin gar xol bolj tomor zamiin ajliig gatsaaj , orocyydiig zamaa tawixad ni tycalcaniig bvgd l xarcan, bvgd l medne...

1  |  0
гага(202.9.43.174) 2025 оны 03 сарын 13

Хамгийн гол нь Баяр тэргүүтэй офишорчдийг шийтгэж чадах уу тэгвэл дэмжинэ

1  |  0
зочин зүүд ээс (202.72.242.131) 2025 оны 03 сарын 13

олсон мөнгөө офшорт нуучаагүй гадныхан ирэхэд буух буудлы нь үзэх харах юмыг нь бэлдчихсэн л юм бна. спортыг дэмжинэ гэдэгч улс орны нүүр царай хөгжил дэвшил гадаад ертөнцөд танигдахад том тус шүү. хэрэгтэй зүйлс их хийдэг хүнийг дэмжилгүй яах вэ. ялалт ялалт ялат шүү

1  |  0
Зочин(103.229.123.55) 2025 оны 03 сарын 13

Энэ хүнийг сонгохгүй бол талх махгүй болох болно хэээ хааа

1  |  0
zalyy(122.201.21.191) 2025 оны 03 сарын 13

8-r angiin bolowcroltoi, oroc exner , erliiz xvvxdvvdtei , orig mongol gej baidagiim yy..? Orociin erx ashigiin toloo mongold zayacan xovorxon bolomjiig zoliosond gargacan xvn dee ene Jenko.

1  |  0
zochin(150.129.141.103) 2025 оны 03 сарын 13

AN -D ENE HUNEES OOR HUN OLDOHGUI BGA YUM DA SANAA ALDAJ YAVSAAR BGAAD ULS ORNOO ZARJ MEDNE SHU

1  |  0
Эрка(103.229.123.55) 2025 оны 03 сарын 13

Одоо монголоо зарвал овоо л болчих юм бишүү аан

1  |  0
irgen(202.179.24.127) 2025 оны 03 сарын 13

Боловсролтой гэх хий цэцэрхсэн С.Баяр мэтийн зүрх сэтгэлгүй цонхийсон юмнуудаар толгойн дээрээсээ дэвслүүлж ханадаггүй,тамын тогооныхон гэжүү Бусдын адил будлиантай бол будлиантай л эр хүн яагаад болохгүй гэж гол нь түүнд Монголын төлөө гэсэн сэтгэл байдаг юм дэмжинээээ алдахгүй шүүБаттулгаа чамайг би дэмжинээ хятад цустай хүн Монголын ерөнхийлөгч болоод монголыг самарсан шүү дээ. Одоо хангалттай. Босоо заяатай, босоо захтай, босоогоороо үхэж чаддаг босоо бичигтэй морин дэлэн дээрээ босоогоороо давхиж дэлхийн талыг морин туурайгаараа тамгалсан хөх толботой монгол хүүгээ дэмжие!боловсрол гэж юу

1  |  0
иргэн(122.201.21.181) 2025 оны 03 сарын 13

Бусдын адил будлиантай бол будлиантай л эр хүн яагаад болохгүй гэж гол нь түүнд Монголын төлөө гэсэн сэтгэл байдаг юм дэмжинээээ алдахгүй шүү

1  |  0
zzz(202.131.252.213) 2025 оны 03 сарын 13

battulga geed omogshood baigaa humuusiig oilgohgui bainaa. heden jiliin umnu eronhiilogchid zagnuulaad, ih hurliin umnu tumur zam barij chadahgui bol hariutslagaa huleene geed suuj baisan hun yalah uu. manai AN yalagdana

1  |  0
иргэн(103.242.47.2) 2025 оны 03 сарын 13

боловсрол гэж юу яриад байна албан тушаалаа амин хувьдаа ашигладаг арчаагүй улс төрчдийг тэгээд боловсролтой гэх үү гадныханы гар хөл болгочид, эх оронч сэтгэлтэй амьдралын хар ухаантай улс л эх орноо авч явсан түүхтэй.

1  |  0
зочин(202.21.106.117) 2025 оны 03 сарын 13

рейган жүжигчин л байсан шүү дээ, одоо трампийг хар л даа, улаан наймаачин. элдэв изм-д баригдаагүй, харин зүгээр юм биш үү

1  |  0
б(66.181.178.48) 2025 оны 03 сарын 13

Боловсрол гэж дүвчигнээд орилоод байгаа хүмүүс өөрсдөө боловсорсонуу.Боловсролтой гэх хий цэцэрхсэн С.Баяр мэтийн зүрх сэтгэлгүй цонхийсон юмнуудаар толгойн дээрээсээ дэвслүүлж ханадаггүй,тамын тогооныхон гэжүү бид

1  |  0
dad(66.181.190.13) 2025 оны 03 сарын 13

hurelsukh metii garuudiin hajuud bolovsroltoi shuu setgel bhad bolno harin hajuudaa buyangii jagaag avaad ahamt ajilaasai

1  |  0
zzzz(66.181.190.13) 2025 оны 03 сарын 13

setgel bhad bol diplomnii goluud yu hiisen yum setgelguu gahainuud gedesruugee baahan chihee biz zarim in baaj chadahaa bgaa dotroosoo omhiireed bj bna.

1  |  0
a(103.229.122.57) 2025 оны 03 сарын 13

tank aa gej

1  |  0
УБ ууган иргэн(66.181.187.205) 2025 оны 03 сарын 13

За яая гэх вэ монголын ард түмний буян заяа дутжээ. Бяраар удирдуулах нь хэ хэ хэ Ухаан байхгүй хүн чинь барилддаг бяраараа үзэх нь дээ Боловсролын талаар яриад ч хэрэггүй Гутамшиг .

1  |  0
Боловсрол?(49.0.184.55) 2025 оны 03 сарын 13

Заалгасан боловсролоос боловсруулсан мэдлэг хамаагүй илүү боловсрол болов уу даа! Ер нь

1  |  0
Df(182.160.2.185) 2025 оны 03 сарын 13

Angliar yag yarij haradaach.aimaariin yym be

1  |  0
иргэн(139.5.216.237) 2025 оны 03 сарын 13

Уртаашаа л 8-р ангийн боловсролтой хүн сайд, ИХ гишүүн байсан байна! Одоо төрийн тэргүүн болох гээд.,.ер нь юу болоод байнаа!?

1  |  0
Top