Буян үйл үйлдвээс өлзийтэй

2017 оны 05 сарын 04

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.5.4, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: Шинийн 9
  • Наран ургах шингэх: 05.30-20.08
  • Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top