Дэлхийн 55 улс оронд хүмүүс цахим орчинд тайван замаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдсан болохыг Эмнести Интернэшнл олж тогтоосон байна.
“Интернэт бол чөлөөтэй ярих, идэвхжих хүчтэй хэрэгсэл боловч буруу хүний гарт орвол дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болдог. Засгийн газруудын явуулж байгаа кибер цагдан хяналт ба мөшгин хяналтын арга тактикийн цар хүрээ жил ирэх тусам илүү нарийн төвөгтэй болж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд асар их сөрөг үр дагавар авчирч байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Хүний эрх ба Технологийн газрын дарга Шериф Элсаед-Али өгүүллээ.
Эмнести Интернэшнл ба Протонмэйл нь хүмүүсийг үйл ажиллагаа өрнүүлэхийн тулд интернэтээр чөлөөтэй хангагдахыг хүсдэг.
Дэлхий даяарх интернэтийн цагдан хяналт
Жил бүр дэлхий даяар засгийн газрууд интернэтийн эрх чөлөөг хязгаарлах нь нэмэгдсээр байна. IP хаягаар нь хязгаарлах явдал өнөөдөр Туркт 50 000, Саудын Арабт 400 000 сошиал мэдээний сүлжээ, мэдээний вэб сайтыг хаахад хүргэлээ. Хятадын Грийт Файрвэл нь 800 сая хэрэглэгчийн интернэтийг хязгаарлаад байна.
“Кибер цагдан хяналт нь хүмүүсийн мэдээлэл чөлөөтэй олж авах эрхийг хязгаарлаад зогсохгүй гэрэлт ирээдүйн төлөө хийгдэх бүтээлч, шинжлэх ухааны хөгжилд саад учруулсан гамшигт үр нөлөөг авчирч байна.“ хэмээн Протонмэйл компаний захирал, үүсгэн байгуулагчдын нэг доктор Энди Ен хэллээ. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )