Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших нийт зургаан нэр дэвшигч бүртгүүлсэн билээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Б.Жаргалсайхан нар бүртгүүлсэн юм.
Гэвч Хотын дарга асан Э.Бат-Үүл Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан хэдий ч бүртгүүлээгүй. Энэ тухай түүнээс тодрууллаа.
-Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ бүртгүүлэхээс яагаад татгалзсан юм бэ?
-Би 10аад хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлоё гэдгийг намын гишүүддээ уриалсан. Сонгуулийг луйвардаж, санал худалдаж авах ажиллагааны бэлтгэл ажил үндсэндээ хангагджээ. Өөрөөр хэлбэл хууль бусаар төрийн эрх мэдлийг авах гэж байна. Манай намын дарга Баянхонгор аймгийн намын гишүүдтэйгээ уулзах үеэрээ "...Өнгөрсөн сонгуулиар олон сонгогчид тэр дундаа олон гишүүд маань 50 мянган төгрөгөөр саналаа худалдлаа..." удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэдний тарааж байгаа мөнгийг ав. Харин саналаа л өөрийнхөө өг гэж уриалж бас учирлаж хэлсэн. судалгаа хийгээд үзэхэд орлого багатай иргэдийн 70 орчим хувь нь мөнгөөр санал өгнө гэсэн судалгаа гарсан. Энэ явдлыг цааш явуулж болохгүй бид одоо таслан зогсоох ёстой. Сая Үндсэн хуулийн өөрчлөлт гэдгээр дарайнгуйлалын тогтолцоог санал болгож оруулж ирлээ. Ерөнхий сайд нь сумын засаг даргыг томилдог байхаар хүртэл тусгасан байгаа юм. Хууль бусаар сонгуулийн саналыг худалдаж авахыг мэдсээр байж манай нам хамтран оролцогч болж байна. Нийтээрээ Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлох хэрэгтэй. Ард түмэнд сануулах цаг болсон. Энэ асуудлыг би намын даргадаа ч хэлсэн. Луйвар болно гэдгийг мэдсээр байж тоглоомонд оролцчихоод дараа нь луйвар боллоо гэж хашгиравал утгагүй. Санал худалдан авалт урьд хожид байгаагүйгээр өргөн цар хүрээг хамарч байна. Би өөрөө бойкот хийе гэж уриалчихаад нэр дэвшинэ гэдэг утгагүй. Би энэ луйварт оролцохгүй. Би Баабартай ч санал нэг байгаа.
-Та сунгаанд АН-аас хэнийг дэмжиж байгаа вэ?
-Би хэнийг ч дэмжихгүй байгаа. Бойкотол гэж байгаа. Ардчиллаас дарангуйлал руу шилжсэн Турк, Унгар зэрэг улсууд одоо үүнийг хууль ёсны болгосондоо амаа бариад сууж байна. Одоо та нар харж байгаа. Тэнд Ардчилсан хүчнийг бүгдийг гудамжинд гаргачихаад бүгдийг нь барьж хорьж байна.
-Та Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх үү?
-Би Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхгүй гэр хороолол руугаа явна.
-АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч дэнчин хэдийг төлж байгаа юм бэ? Энэ талын мэдээлэл танд байна уу?
-Байхгүй. Би өөрөө оролцоогүй учраас мэдэхгүй байна. Оролцож байгаа хүмүүс л мэдэж байгаа биз.
-Тэгвэл их хэмжээний дэнчин тавьж байгаа явдлыг хэрхэн харж байна вэ?
-Зүй ёсны зардлаа хаах дэнчин байх ёстой шүү дээ.
Ш.Адъяамаа
Эх сурвалж:Zindaa.mn

Сэтгэгдэл ( 37 )
Баянзурх дуургийн 14-р хорооны гэр оронгуй болсон ард иргэдээс эхлээд чамайг Чулуудайтайгаа хетлелцеед гэр хороололруу ирвэл маш их баярлаж, тосож авахад бэлэн л байнашуу БАТ-YYЛЭЭ??? ХУРДХАН Л ИРЖ YЗЭЭРЭЙДЭЭ, ТЭСЭЖ ЯДАН ХYЛЭЭЖ БАЙНАШYY!!!
shorond hii!
zailtsiin bee. dahij huuhedteigee niilj ideh n l dee.
Гэр хороолол гэдэг нь Гадаад руугаа гэсэн үг Хамаг юмаа аваад гэдэг Хэрэгт орохоос айсан гэсэн үг(Зоригийн)
БУЛГАНАА АВААД ГЭР ХОРООЛОЛ РҮҮ МААРШ.
Yav yav ,ochood sain uil.Daraa n gertee ireed ach zee nartaigaa toglo.ingee l boloo.amarhan shdee asyydal.
Batuul IH ajil hiij buteesen seteglesee hiisen teriin harluulj Ataarhj uhlee MAN
Ger horoolold unengeesee durtai gejuu.Selengiin zuunburend bdag edlen gazar ruugaa yawj amarhaar shiidee yu.
chamd hen sanal ogoh be dee ulsiig ulaanbaatariig huuteigee luibardaj ard tumniig gudamjind gargachhaad chamaig hen baatar geh wm ,elbegee ta 2 bie biendee baatar ogdog hamtran buh buzar bu8laigiin hongiliig neesen odoo zugeer hariutslagaa hulee ulsiin mongiig og
Hun bur 10 terbumaar ner debshine gsnshtee
Ene hunii haashaa yabah bidend hamaatai yu ubuu bur yu yarij baigaagaa ch medeku boljee
SHORONRUA YVHAS AIGAD UHLE ZORIGIN alurchin
хуурамч дүртэй хулгайч
Худалч хуурмаг занг чинь монголчууд мэддэг болсон шүү дээ Батүүлээ
гэр хороолод очиж зодуулах нь уу? үнсэн толгойг нь хусаад шар хаданд хэвтүүл
Гэр хороололд байхаар яадаг юм. Гэр хороололд амьадардаг хүмүүс хүн бишүү тээ. Зүгээр байгаараа Бат Үүл гуай та гэр хороололыхон саналаа өгдөггүй биш шүү. Бага доромжил Тэнэг минь
Гэр хороололд байхаар яадаг юм. Гэр хороололд амьадардаг хүмүүс хүн бишүү тээ. Зүгээр байгаараа Бат Үүл гуай та гэр хороололыхон саналаа өгдөггүй биш шүү. Бага доромжил Тэнэг минь
Гэр хороололд байхаар яадаг юм. Гэр хороололд амьадардаг хүмүүс хүн бишүү тээ. Зүгээр байгаараа Бат Үүл гуай та гэр хороололыхон саналаа өгдөггүй биш шүү. Бага доромжил Тэнэг минь
ЭНЭ ҮНСЭН ТОЛГОЙТ ЧИНЬ МОНГОЛ УЛСЫН БААТАР ШҮҮ.ОЛОН МЯНГАН ЖОЛООЧИЙГ БУУДСААР БАЙГААД БААТАР БОЛСОН ХҮН.ОДОО ТЭР ЧИГТЭЭ ТОНИЛБОЛ ТААРНА.
хусмаа чамлсан жаал шиг булан зогсох нь уу
зайсангийн эрдэнийн төгөл гэдэг хаус гэр хороолол руугаа явлаа яршиг. чулуудай миний баян хүү нааш ир гуйлгачин тэнэг монголчуудыг сайхан луйвардлаа ха ха ха.
чи хэзээ гэр хороололд хайртай болчихов? наад жүжгээ зогсоо үнсэн толгойт оо?
эНЭ АЛУУРЧИН БААГИЙ ЮУ ГЭЭД БАЙГАА ЮМ. ЗОРИГИЙН ХЭРЭГ НЭГ ТИЙШЭЭ БОЛСОН ГЭВЭЛ ЛӨӨЛӨӨ ШҮҮ. ИХ ТОМ ЯРЬЖ БАЙХ ШИГ БАЙНА. ШУДАРГА ҮНЭН ИРНЭ ШҮҮ. ЧИ ӨӨРӨӨ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ДЭВШИГЧИДДЭЭ МӨНГӨ ТАРААГААД Ч ХАМААГҮЙ ГАР ГЭДЭГ ҮГ ХЭЛЭЭ БИЗ ДЭЭ. ОДОО УНАЧИХААД ГАЛЗУУ ЮМ ЯРИАД БАЙХ ЮМ. ЁСТОЙ ӨӨРИЙХӨӨ ХЭЛДГЭЭР ”ЛАЛАР” БОЛЖЭЭ
ЭНЭ ХҮН ХАМГИЙН ДӨНГҮҮР НЬ БАЙЖДЭЭ. ЯАГААД ГЭВЭЛ ГАНЦ АЖИЛ ХИЙСЭН ДАРГА ХЭР НЬ ХАМГИЙН ИХ МУУЛУУЛЖ БАЙНА. МАНАН НИЙЛЭЭД ГӨВӨӨД БАЙНА Л ДАА
Ашгүй Батүүл Гэр хорооллоос охисон мөнгөө гаргах нь.
luibar hiieg humuus uursduu shuu dee hulgaich hun buh huniig hulgaich gej boddog gedeg shig l um
Даанч Батүүл хэлэж байгаа болхоос гэн үг байна Ард иргэд тэнэг биш бол МАН -АНийг дахин сонгохгүй Зоригын алалгад Булган хамтаран орцон гэдэгийг Батүүль мэдэж л байгаа Батүүль тэр үед нь Булгантай хамт байсан нь ортой доо Тийм болоод Эрдэнтийн тухай мөн Батүүлийг дараа нь ална гэж хэлсэн хэмээн худлаа хэлсэн байж таарна Харин аллагад Батүүль оролцоогүй цаг нь тэгээд таарсан баах садарч айхдаан малгайгаа мартсан байж таарна
Санзайд байгаа эргэн тойрон манаатай хаусаа гэр хороолол гэж эндүүрэв үү
Та гэр хороололд амьдарч чадлаа юу ккк
Чи санал өгнө үү байна уу, гэр хороолол явна уу шорон руугаа явна уу хэнд ч падлий байхгүй.