Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замыг Хятадын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр барина

2017 оны 05 сарын 03

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.05.02-нд боллоо

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай Засгийн газрын тогтоолын төслийг шинэчлэн баталлаа.

Хөдөө аж ахуй, зам барилга, эрүүл мэнд, боловсролын салбарын 10 төсөлд хөнгөлөлттэй зээлийг зарцуулна. Энэ удаад “Аймгуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, ядуурлыг бууруулах” төслийн хэмнэгдсэн хөрөнгөөр “Тосонцэнгэл-Улиастай” чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам барих төсөлд ашиглахаар Хятадын талтай тохиролцсоны дагуу Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж шинэчлэн баталлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top