Амьд малыг харгисаар нядалж буй шалтгаанаар Индонезид мал экспортлохоо зогсоолоо

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 03

Австралийн эрх баригчид Индонезид мал амьтан амьдаар нь экспортлохоо тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Индонезийн мах импортлогчид ногоон тивээс ирсэн малыг нядлахдаа хэтэрхий харгис хандаж байгааг харуулсан дүрс бичлэг АВС телевизийн сувгаар цацагдсанаас болж дээрх шийдвэрийг гаргажээ. Гэхдээ эрх баригчид шууд ингэж шийдсэн ч биш, ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсныхаа дараа гаргасан юм байна. Учир нь, Индонез нь Австралийн томоохон худалдан авагч юм.   

            Канберра хотын нядалгааны газруудыг өнгөрсөн долоо хоногт хаажээ. Индонезийн нядалганы газруудад мал, амьтдыг үхэхээс нь өмнө үзэшгүй муухайгаар тамлан зовоодог талаар өгүүлсэн баримтат киног АВС телевизээр цацсаны дараа иргэд янз бүрийн аргаар эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Жишээ нь, Сидней хотод гэхэд л иргэд нүцгэн жагсчээ. Индонезид амьд мал худалдахыг хориглосноор тус улсын үхрийн махны худалдаа 15 хувиар буурна гэж эдийн засагчид тооцоолж байна. Тус улс жилд 700.000 орчим малыг амьдаар нь экспортолдгийн ихэнх нь Индонезийг зорьдог юм. Фермерүүд харин үүнд дургүй байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэд дээрх шийдвэр фермэрүүдийн амьдралд хүндрэл учруулж байна гээд бас л эсэргүүцлийн жагсаал хийж байгаа ажээ.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(124.158.126.197) 2025 оны 03 сарын 13

mal nydlahdaa usaar norgoj bgaad togond tsohiuldag gj bga

1  |  0
Top