Гал тахиа жилд таныг юу хүлээж байна вэ!

2017 оны 05 сарын 02

Монголд ОХУ-ын "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн ялагч Дмитрий Волхов энэ сарын 20-ны өдөр ирэхээр боллоо. Уншигч та бүхэн энэ өдөр зөн билэгчийн "Гал тахиа жил таныг юу хүлээж байна вэ" хүлээн авалтанд урьж байна. Үзэгчдийн асуултанд хариулахаас гадна ирсэн бүх хүмүүсийн энергээр өөрчлөхийн зэрэгцээ засал хийлгэж, илтгэлд суух боломжийг олгож байна. 

 Хүн бүхний сайн мэдэх зөн билэгч Дмитрий Волхов нь хүрэлцэн ирсэн даруйдаа хүлээн авалтад оролцож, нэг цагийн турш илтгэл тавьж мөн манай улсын олны танил дуучдын тоглолт болох юм байна. Үүнээс гадна хүрэлцэн ирсэн хүн бүрт хамгаалалт, шившлэгтэй бугуйвч бэлэг болгон өгч үзэгчдийн дундаас нэг азтан тодруулж, азтантай хүлээн авалтын дараа 30 минутын турш биечлэн уулзана гэдгийг дуулгахад таатай байна.   

Тус арга хэмжээнд 200 хүн хүлээн авах тул уншигч та яараарай. Хүлээн авалт 5-р сарын 20-ны өдөр Premium зочид буудалд 18 цагаас болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 9910-1730, 9910-5730 дугааруудаас лавлах боломжтой. 

Дашрамд дурдахад: Дмитрий Волхов нь далд мэдрэхүй, зөн билгийн чадвараараа 25-хан насандаа нэрд гарч, олонд танигдсан юм. Зөн билгийн арга барил нь бөөгийн зан үйлтэй төстэй бөгөөд тэрбээр байгаль эхээ байнга тахин шүтэж, энергээ авдаг байна.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ядуу иргэн(150.129.142.55) 2025 оны 03 сарын 13

Зен билэгтэнгуудийг хундлэлгуй л яахав. Хамгийн гол нь энэ хумуусийг урьж авч ирлээ гээд Монголын амьдралд юу улдэх юм? Хэн юуны тулд яах гэж эднийг урьж авч ирдэг юм? Зен билэгтэнгууд ирсний ур дун нь юу байна? Яахав менгетэй баячууд нь очиж еерсдийн херенге менгее цаашид есч уржихнэ уу угуй юу гэж узуулдэг ч юм билуу? надад ямар ч хамаагуй! Хэрвээ монгол орныхоо, ард иргэдийнхээ телее цохилох зурх сэтгэл байвал зен билэгтэнгуудийг урьж авч ирдэг тэр менгеерее нэг ч болов хуухдийн цэцэрлэг, сургууль, ядаж нэг эмнэлгийн тасаг ч болов байгуулчихвал ядарсан монголчуудад минь менч их тус болохсон

1  |  0
premium(103.229.121.174) 2025 оны 03 сарын 13

Premium premium

1  |  0
gv(103.229.121.174) 2025 оны 03 сарын 13

Komunizm zuv mun uu

1  |  0
уншигч (103.26.195.73) 2025 оны 03 сарын 13

Харин тийм. Ядуурал нүүрлэсэн байхад л энэ тэндхийн үзмэрч, бөө гээд хүмүүс чирч ирээд ядуу ард түмний тархи толгойг нь халаастай нь хамт хоослоод явуулах уг нь зөв явбал зөөлөн зөөлөн ЗАМБУУЛИН гэдэгсэн. Харьцааны наад захын соёлд суралцаагүй нэг л их эд хөрөнгө, эрх мэдэл, мөнгөнд улайрсан хүмүүст үзмэрч хармарч ямар хэрэгтэй юм бол доо гэж.

1  |  0
зз(103.10.22.55) 2025 оны 03 сарын 13

яасан ч хэцүү монголчуудэ дээ, одоо энэ ид шидээ болиосой

1  |  0
Top