Идээ болгоны дээж Хаантан цай
Ирэх гийчний угтуул Хаантан цай
Зоог бүгдийн манлай Хаантан цай
Зон олны бахархал Хаантан цай
Хүн төрөлхтөний түүхэнд Ази, Европ тивийг холбосон өнө эртний түүхтэй хоёр зам байдаг. Нэг нь Монгол түмний соёл, түүхийг агуулсан алдарт торгоны зам. Нөгөө нь Өмнөд Азийн ааг амтаараа гайхагдсан цайг түгээх алдарт цайны зам юм. Энэхүү цайны зам нь Хятадаас улбаалан Монголоор дамжин Европ тивд хүрснээр хүн төрөлхтний хэрэгцээнд цай хэмээх ундаа нэвтэрч урлаг болтлоо хөгжихөд гол үүргийг гүйцэтгэсэн түүхтэй.
Цай бол Монголчуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг, зочин гийчиндээ хамгийн түрүүнд барьдаг идээ ундааны дээж юм. Сүүтэй цайг төрөл бүрийн орц найрлагаар, олон янзаар чанадаг. Монголчуудын уух дуртай “ХААНТАН” цай нэр төрлөө нэмэн, Монгол туургатан, ард түмний дунд өргөн хэрэглэж заншсан уламжлалт жорын цайнуудаа худалдаанд гаргажээ. Алжаал тайлж, оюуныг сэргээгч УЛАМЖЛАЛТ Монгол сүүтэй цай, бодисын солилцоо сайжруулагч ЖИНХЭНЭ Монгол сүүтэй цай, эрч хүч сэргээж, дархлаа сайжруулагч ХИЙЦТЭЙ Монгол сүүтэй цай, ээжийн чанасан БАЯЛАГ Монгол сүүтэй цай юм. Эдгээр цайг эх орны хэрэглэгчид төдийгүй хөрш зэргэлдээ Монгол туургатнууд, гадаадад амьдарч буй Монголчууд ихэд таашаан амтархан ууж байна. Эх орондоо үйлдвэрлэсэн “ХААНТАН” цайнаас та ч бас өөрийн дуртай амтыг сонгоорой.

Сэтгэгдэл ( 0 )