АНУ ипотекийн зээлүүдээ зарж эхлэв

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 01

АНУ-ын Сангийн яам эрсдэлтэй гэж тооцогдсон 142 тэрбум ам.долларрын активаа зарж эхэлснээ мэдэгдлээ. Эрсдэлтэй гэж тооцогдож байгаа актив гэдэгт ипотекийн зээлүүдийг хамруулж байгаа аж.

2008-2009 оны Моргейжийн хямралын үед Засгийн газар банкуудын ачааг хөнгөлөх үүднээс их хэмжээний ипотекийн зээлийг худалдаж авсан юм. Харин одоо эдгээр актив нь эхнээсээ үнэгүйдэх шинж илэрсэн тул салахаар шийдсэн байна.

Дээр дурдсан активаасаа сард ойролцоогоор 10 орчим тэрбум ам.долларынхыг зарна гэж төлөвлөж байгаа аж. Гэхдээ тэд 140 тэрбум ам.долларын гээд байгаа зээлийнх нь бодит үнэлгээ 15-20 тэрбум орчим болно гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн юм.

Сангийн яам үүний өмнө санхүүгийн хямралтай үед нь худалдаж аван дэмжлэг үзүүлсэн  Citigroup, General Motors, Ally Financial, AIG зэрэг том аж ахуйн нэгжийн хувьцааг эргүүлэн зараад байсан билээ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top