Боловсролын байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл дийлэнх хэвээр байна

2017 оны 04 сарын 28

Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас 2017 оны 4 дүгээр сарын 20-26 өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийж дүн шинжилгээ хийж ажиллаа. Энэ хугацаанд нийт 110 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна.

Гомдол, мэдээлэл агуулгын хувьд 26.4 хувь нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой, 3.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 7.3 хувь нь харьяалалд хамаарахгүй,  56.4 төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой гомдол, мэдээлэл зонхилж байна. Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, нутгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдол, мэдээллийг харьцангуй олон ирүүлжээ. Тухайлбал Нийслэлийн 12-р сургууль, 14-р сургууль, 52-р сургууль, 6-р сургууль, 71-р сургууль, 56-р цэцэрлэг, 80-р цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагууд хууль бус төлбөр, хандив авч буй талаар ирүүлсэн бол Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Баянзүрх дүүргийн 19-р хорооны өрхийн эмнэлэгийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллүүд цөөнгүй иржээ. Иймд иргэд, олон нийт, эцэг эх, оюутан сурагчид хууль бус үйлдлийн талаар болон төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал, гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг зөвлөж байна.

Гомдол, мэдээллийн тоо, дурдагдсан салбар, байгууллагаар

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
8888(202.70.46.18) 2017 оны 04 сарын 29

ШАЛ ХУДЛАА СУДАЛГАА БАЙНА ГЭЖ БИ БОДОЖ БАЙНА...ЭСРЭГЭЭРЭЭЭ ЭМНЭЛЭГ ШҮҮХ ЦАГДАА ГААЛЬ ГЭХ МЭТ НЬ АВИЛГАЛЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙГАА НЬ НУУЦ БИШ.БАГШДАА ЦЭЦЭГ УТАСНЫ НЭГЖ ДАРС ӨГӨХӨӨС ХЭТЭРДЭГГҮЙ.ХАРИН ЭМНЭЛЭГТ НЭГ МУХАР ОЛГОЙ АВХУУЛАХАД ТАРВАГАНЫ БООДОГ,НЭГ ГООЛД ЧИНГЭС ХАМГИЙН БАГАДАА ӨГНӨ,ЗА ТЭГЭЭД ХҮНДЭВТЭР БОЛ 3САЯ ГЭЭД Л ЯВЖ ӨГНӨ ДӨӨ..ШҮҮХ ЦАГДАА ГААЛИЙН ТАЛААР ЯРИХ Ч ХЭРЭГГҮЙ МАШИН БАЙР ГЭЭД Л ЭХЭЛНЭ...

0  |  0
Top