Баатарлаг ааваар бахархахгүй байхын аргагүй

2017 оны 04 сарын 26

Би 4 хүүхэдтэй болсны дараа жирэмслэлтээс хамгаалах тариа хийлгээд 3 сар болсны дараа таргалаад нэг биш болоод байлаа. Тэгээд өрхийн эмнэлэгтээ хэлсэн боловч тарианы дараа ингэж таргалдаг гээд тоосонгүй.

Гэтэл хань минь -Ханиа миний хань нэг л өөр байнаа, чи минь жирэмсэн болсон биш биз гээд л хэллээ. Би нэг их хордлого өгдөггүй болохоор мэдэх боломжгүй байлаа. Тэгээд маргааш нь хоёулаа эход харуултал жирэмсэн бүүр 3 сар өнгөрч байна гэлээ. Би ч цочролд ороод ханьтайгаа хамт өрхийн эмнэлэг орлоо.

Гэтэл эмч нар гаргаж болохгүй, хүүхэд согогтой аль эсвэл хөгжлийн бэрхшээлтэй ч төрөх аюултай, шууд авахуул, та 2 залуу хүмүүс дээр нь 4 жоохон хүүхэдтэй байж гаргаж болохгүй, бид зөшөөрөхгүй гэлээ. Бид 2 өөр олон эмнэлэг орсон боловч бүгд авахуул гэсэн үг л хэлж байлаа. Тэгээд бид 2 машиндаа суугаад би ч уйлаад байж байтал хань минь- Ханиа хоёулаа хүүхдээ гаргана, тахир дутуу согогтой төрсөн ч энэ чинь миний хүүхэд, би хүүхдээ устгахгүй ээ гээд миний гэдсийг илээд нулимсаа дуслуулан байж нүд рүү минь харж билээ. Тэгээд гэдсийг минь үнсээд
-Аавыгаа уучлаарай, хүүдээ олон муу зүйл сонсгосонд, миний хүү аав ээждээ ирсэнд баярлалаа, аав нь хайртай шүү гээд гэдсийг минь зөндөө үнсэж билээ.Тэгээд маргааш нь бид 2 хяналтандаа орох гээд очтол аваагүй. Бид 2 гаргана гээд шийдсэн байсан болохоор инээгээд л гарсан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top