Б.Содномдаржаа нарыг гяндан руу шилжүүлжээ

2017 оны 04 сарын 26

Улс төрийн нэрт зүтгэлтэн талийгаач С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 24-25 жилийн ял сонсч, цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг чанга дэглэмтэй анги руу шилжүүлжээ.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-аас  хоёр шатны шүүхийн тогтоолыг биелүүлж, Т.Чимгээг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги руу, Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа нарыг гяндан руу шилжүүлснээ албаны эх сурвалж мэдээллээ.

Яллагдагч нар өмгөөлөгчдөөрөө дамжуулж хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, өнгөрөгч долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Дээд шатны шүүхэд хүсэлт гаргажээ. Мөн  Улсын дээд шүүхийн хурлыг С.Зориг агсны дүү С.Оюун нээлттэй явуулах хүсэлт гаргахаа мэдэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top