Нүхтэд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

2017 оны 04 сарын 26

Нийслэлийн Онцгой байдлын газарт өдрийн 12.24 цагт Богд Уулын Нүхтийн аманд ой, хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги болон Нийслэлийн Аврах анги, Аврах тусгай ангийн 60 гаруй албан хаагч  түймрийг унтраахаар шуурхай ажиллаж байна.

Одоогийн байдлаар 5 га талбай шатсан байна.  Ойрын өдрүүдэд буюу 26 -ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар огцом дулаарч хуурайшилт ихтэй байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.195.120) 2025 оны 03 сарын 13

Мартагдах шахсан социализмынүед томчууд зусдаг байсан Нүхтийн ам зах зээлийн үед Хулгар баячууд амьдардаг задгай ам болсон ч хашааныхаа аман дээр харуултай л байдаг Тэгэхлээр ямар хүн тэнд очиж гал алддаг байна вэ? Сонирхолтой л юм ...

1  |  0
Top